Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл

1. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн Баянцагааны 1 дүгээр гудамжийн 10-н Б тоотод иргэн Э-н 12х10 метрийн хэмжээтэй “Богд хайрхан” хүнсний дэлгүүрийн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.06-ны өдрийн 12:03 цагт хүлээн авч  Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 27 дугаар гудамжийн 30 тоотод иргэн Х-н 5 ханатай гэр эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.06-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 7 дугаар цэцэрлэгийн 12х5 метрийн хэмжээтэй агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.06-ны өдрийн 21:07 цагт хүлээн авч  Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 17 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан өвчний” 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 7 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 14 сумын нутагт 15 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 359Б-1 тоотод “Гровотаз” ХХК-ний гахайны аж ахуй 646 гахайтай 2015.03.30-ны өдөр 5 гахай, 2015.04.02-ны өдөр 81 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн Бэрх” гэдэг газар малчин Ө-ийн 1 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдож, 1 үхэр өвчилсөн тухай мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгчид, эмч А нар газар дээр нь очиж үзлэг хийж, хорогдсон үхрийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь,

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-ийн 2 ямаа 2015.03.24-03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь; 

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь; 

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг “Өвөлжингийн-Ам” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.03.22-ны өдөр 1 золбин нохой орж ирснийг устгаж, 2015.03.23-ны өдөр түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь; 

Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

 Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөөвөр” гэдэг газар малчин Д нь 2015.03.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь; 

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-н 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар /сумаас 30 км-ийн зайтай/ малчин Б-н 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдож, сэжигтэй 1 үхрийг тусгаарласан тухай 2015.04.05-ны өдөр ирүүлсэн мэдээллийн дагуу сумын малын эмч газар дээр нь очиж 1 үхрийн сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь тус тус тогтоогдсон.

 3. Эрэн хайх, аврах ажиллагаа

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг “Бэрхийн булан” гэдэг газар нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн Б /55 настай, эрэгтэй/ нь автомашинтайгаа сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 15:30 цагт; хүлээн авч Аврах ангиас 6 албан хаагч, 1 автомашин, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 2 автомашин нийт-18 албан хаагч, 3 автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Төв  аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Шанд” гэдэг газраас иргэн О /25 настай, эрэгтэй/ ах Г мориндоо явна гэж  гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.05-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газраас 8 албан хаагч, 1 автомашинтай, сумаас нь 5 иргэн, 1 автомашинтай нийт-13 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус сумын Баргилт багийн нутагт иргэн А эсэн мэнд байсныг 2015.04.06-ны өдрийн 12:45 цагт олсон байна.

Архангай аймгийн Өгийннуур сумын Орхон багийн нутаг /сумаас зүүн хойд зүгт 45 км-т/ “Хөөврийн бор үзүүр” гэдэг газар 6 иргэнтэй зорчиж явсан 2079-УБЭ улсын дугаартай “Тоёото Марк-2” загварын суудлын автомашин цасанд суугаад 2 хонож байгаа тухай 2015.04.06-ны өдөр хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, 1 автомашинтайгаар татан гаргаж, авто зам руу оруулсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Алтан өргөө” хотхоны 72-ийн А дугаар байрны 1 дүгээр орцны ус зайлуулах хоолой дотроо мөстэй, унах аюултай байгаа тухай 2015.04.06-ны өдрийн 18:28 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашин, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 1 автомашинтайгаар ажиллаж 6 метр орчим урттай ус зайлуулах хоолойд тогтсон мөсийг буулгасан.                                                                                                

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top