1. Ой хээрийн түймэр
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Сувагтын-Ам” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.07-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 50 иргэн, 8 техник хэрэгсэлтэй нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.08-ны өдрийн 02:30 цагт цурамд оруулсан.
2. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, Орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны 11 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хөгжим бүжгийн коллежийн хажууд иргэн О-н чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.07-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 39 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Х-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.07-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 50 дугаар дунд сургуулийн хашаанд харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 03:25 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу”-ны 37 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Г-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.07-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 54 дүгээр ангийн 7 албан хаагч;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Соёлж” төвийн хажууд иргэн Г-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04:07-ны өдрийн 18:41 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 27 дугаар ангийн 8 албан хаагч;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн 5 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Б-н хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 00:59 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 33 дугаар ангийн 8 албан хаагч;
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн “Дүмбэн” хорооллын задгайд иргэн Д-н 5 хантай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 01:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан өвчний” 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 5 аймгийн 7 сумын нутагт “Галзуу” өвчний 8, нийт 1 дүүрэг болон 8 аймгийн 13 сумын нутагт 14 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 359Б-1 тоотод “Гровотаз” ХХК-ний гахайны аж ахуй 646 гахайтай 2015.03.30-ны өдөр 5 гахай, 2015.04.02-ны өдөр 81 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн Бэрх” гэдэг газар малчин Ө-ийн 1 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдож, 1 үхэр өвчилсөн тухай мэдээллийн дагуу аймгийн Мал эмнэлгийн лабораторийн эрхлэгчид, эмч А нар газар дээр нь очиж үзлэг хийж, хорогдсон үхрийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь,
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-ийн 2 ямаа 2015.03.24-03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг 2015.03.21-ний өдөр устгаж, шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баяннуур сумын Шар тал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-ийн 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөөвөр” гэдэг газар малчин Д нь 2015.03.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-н 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар /сумаас 30 км-ийн зайтай/ малчин Б-н 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдож, сэжигтэй 1 үхрийг тусгаарласан тухай 2015.04.05-ны өдөр ирүүлсэн мэдээллийн дагуу сумын малын эмч газар дээр нь очиж 1 үхрийн сэг зэмийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь тус тус тогтоогдсон.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутаг “Бэрхийн булан” гэдэг газар нийслэлийн Багануур дүүргийн харъяат иргэн Б /55 настай, эрэгтэй/ нь автомашинтайгаа сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 32 албан хаагч, 2 автомашин, дүүргийн Цагдаагийн хэлтсийн 14 албан хаагч, 1 автомашин нийт-51 албан хаагч, 4 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.04.07-ны өдрийн 13:46 цагт тус багийн нутаг “Буурлын булан” гэдэг газар Хэрлэн голын аралд нас барсан байсныг олж цогцсыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн “Баянсуудлын Зүүн-Энгэр” гэдэг газар нутагладаг малчин А /33 настай, эрэгтэй/ нь 2015.03.29-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.07-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 2 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР