Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Ой, хээрийн түймэр

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Арнуга багийн нутаг “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 37 албан хаагч,  орон нутгийн 15 иргэн нийт 76 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Сувагтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 18 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.07-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, орон нутгийн 50 иргэн нийт 72 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.08-ны өдрийн 17:42 цагт түймрийг унтраасан.

2. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 91 дүгээр гудамжийн 2522 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 19:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Мега-Үүд” ХХК-ийн эмийн үйлдвэрийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 19:14 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 8 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн “Сариг”-ийн 9 дүгээр гудамжийн 6 тоотод иргэн О-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 20:46 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 32 дугаар ангийн 9 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн 3 дугаар хэсгийн 191 тоотод иргэн Б-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.09-ний өдрийн 07:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 36 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

      3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 5 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 14, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 16 сумын нутагт 20 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 359Б-1 тоотод “Гровотаз” ХХК-ний гахайны аж ахуй 646 гахайтай 2015.03.30-ны өдөр 5 гахай, 2015.04.02-ны өдөр 81 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-н 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-н 2 ямаа 2015.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Дундговь аймгийн Адаацаг сумын Сүм багийн нутаг “Цамын-Ус” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-н 1 үхэр  2015.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутаг “Урд-Улиастайн-Овгор” гэдэг газар малчин Г-н 1 тэмээ 2015.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн нутаг “Улаан хошуу” гэдэг газар малчин С-н хотонд 2015.03.30-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөөвөр” гэдэг газар малчин Д нь 2015.03.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-н хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүйсийнговь багийн нутаг “Харганы-Ус” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.03.23-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Товгорын-Ар сайр” гэдэг газар малчин Д-н 1 ямаа 2015.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-н 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Цагдуул” гэдэг газар малчин И-н 1 тэмээ 2015.04.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар малчин Б-н 2 үхэр 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-н 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.04.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баяннуур сумын Шартал багийн нутаг “Туулын бургас” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2015.03.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.24-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Гаханчийн-Эх” гэдэг газар малчин Б-н хотонд 2015.03.16-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Химийн хорт бодис

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “УБТЗ” ХНН-ийн “Вагон депо”-гийн засварын байранд засварлагдаж байсан зорчигч тээврийн 445 дугаар хөдөлгөөнт чингэлгийн тээшний хайрцагт мөнгөн ус илэрсэн тухай дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 16:06 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 албан хаагч ажиллаж, 45 гр мөнгөн ус байсныг соруулан авч Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.

5. Эрэн хайх, аврах ажиллагаа

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутагт иргэн Лн нүүрс олборлох аманд нурал үүсч 4 хүн дарагдсан тухай дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 22 албан хаагч, 5 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /38 настай, эрэгтэй/, С /31 настай, эрэгтэй/, А /30 настай, эрэгтэй/ нарыг амнаас эсэн мэнд гаргаж дүүргийн Нэгдсэн эмнэлэгт, иргэн Н /38 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж, цогцсыг дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус хүлээлгэн өгсөн. 

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн нутаг “Зүүн-Энгэр” гэдэг газар 2015.03.29-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон малчин А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.03.31-ний өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.04.07-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 2 иргэн нийт 10 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.04.08-ны өдрөөс ар гэрийн хүсэлтээр зогсоосон.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top