Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр улс орон даяар зохион байгуулж, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн 331 сумын 255 гамшгаас хамгаалах алба, 555 мэргэжлийн анги, 1583 аж ахуйн нэгж, байгууллагын нийт 677.492 хүн оролцсон.
Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийн удирдлага зохион байгуулалт, бэлтгэл ажил, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд олон нийтийн идэвх, оролцоо жил ирэх тусам сайжирч байна.