1. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Арнуга багийн нутаг “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 75 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.08-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 37 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 1 автомашин, нийт 76 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.09-ны өдрийн 09:20 цагт цурманд оруулсан.
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн нутаг “Ар цагаан өмхий” гэдэг газар /сумаас баруун зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.09-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч сум, орон нутгийн 25 хүн 3 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:30 цагт бүрэн унтраасан байна.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжийн 849 тоотод иргэн Ц-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.09-ны өдрийн 19:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын тунелийн хойд талын авто зам дээр “Toyoto Land cruiser-200” загварын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.10-ны өдрийн 07:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нургийн шил” гэдэг газар малчин М-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.09-ны өдрийн 20:53 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 20 дугаар ангийн 6 албан хаагч,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Оргил” нарийн боовны цехийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.10-ны 01:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 25 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 5 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 14, нийт 1 дүүрэг болон 8 аймгийн 18 сумын нутагт 21 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 359Б-1 тоотод “Гровотаз” ХХК-ний гахайны аж ахуй 646 гахайтай 2015.03.30-ны өдөр 5 гахай, 2015.04.02-ны өдөр 81 тоорой халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-ийн 2 ямаа 2015.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутаг “Урд-Улиастайн-Овгор” гэдэг газар малчин Г-ийн 1 тэмээ 2015.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн нутаг “Улаан хошуу” гэдэг газар малчин С-н хотонд 2015.03.30-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөөвөр” гэдэг газар малчин Д нь 2015.03.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүйсийнговь багийн нутаг “Харганы-Ус” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.03.23-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Товгорын-Ар сайр” гэдэг газар малчин Д-ийн 1 ямаа 2015.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Цагдуул” гэдэг газар малчин И-н 1 тэмээ 2015.04.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар малчин Б-н 2 үхэр 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйлийн гол” гэдэг газар малчин Ц, Л нарын тус бүр 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар багийн Дулаанхаан тосгоны Хар усан тохойн 3-ын 52 тоотод оршин суугч Ц /64 настай, эмэгтэй, сэтгэцийн өвчтэй/ 2015.04.08-ны 16:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй, Ерөө голд осолдсон байж болзошгүй тухай мэдээллийг 2015:04:09-ны өдрийн 10:08 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин техник хэрэгсэлтэйгээр осолдсон байж болзошгүй газраас завьтайгаар явуулсан боловч гол мөстэй байгаа учраас эрэн хайх, аврах ажиллагааг явуулах боломжгүй болсон.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн 2 дугаар хэсгийн 78 тоотод оршин суугч иргэн Ч /78 настай, эрэгтэй/ 2014.11.09-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсныг тухай үед аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан явуулсан боловч үр дүнд хүрээгүй байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.04.09-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, аймгийн Цагдаагийн газрын 15 албан хаагч, нийт 26 албан хаагч явганаар Орхон голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулан явуулсан боловч үр дүнд хүрээгүй.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР