Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Ой, хээрийн түймэр

Хэнтий аймгийн Дадал, Дорнод аймгийн Баян-Уул сумдын зааг нутаг Хэрэйн голын чиглэлд Хилийн 827-828-р тэмдэгтээр ОХУлсаас 2015.04.10-ны өдрийн 15:40 цагийн үед ойн түймэр орж ирсэн дуудлагыг хүлээн авч Хэнтий аймгийн  Дадал сумаас 35 хүн,  4 машин, ХЦ 0287 дугаар ангиас 17 албан хаагч, 2 машин, Аврах тусгай ангиас 13 албан хаагч, 1 автомашинтай нийт-65 хүн, 7 автомашинтай  ажиллаж 2015.04.11-ний өдрийн 20:55 цагт;

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн нутаг “Жаран гурвын хонхор” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 11 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 13:55 цагт хүлээн авч орон нутгийн 25 иргэн, 4 автомашинтайгаар ажиллаж 2015.04.11-ний өдрийн 17:17 цагт тус тус унтраасан.

     2.    Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 5 дуудлагатай байлаа. Үүнд:

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг “Шарга морьт”-ын зуслангийн задгайд иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 10:34 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 17 дугаар гудамжийн 243 тоотод иргэн Х-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 11:05 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кара” ХХК-ийн хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 15:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Монителын дэргэд иргэн Э-н эзэмшлийн 12-48 УНР улсын дугаартай автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 15:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Өлгийн 1 дүгээр гудамжийн 9 тоотод иргэн Б-н хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 00:44 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

3.    Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 6 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 18, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 20 сумын нутагт 24 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-ийн 2 ямаа 2015.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр  2015.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд  2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Сүүж багийн нутаг “Урд-Улиастайн-Овгор” гэдэг газар малчин Г-ийн 1 тэмээ 2015.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Гэгээт багийн нутаг “Улаан хошуу” гэдэг газар малчин С-н хотонд 2015.03.30-ны өдөр 1 чоно орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын 1 дүгээр багийн нутаг “Ар хөөвөр” гэдэг газар малчин Д нь 2015.03.31-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэгийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүйсийнговь багийн нутаг “Харганы-Ус” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.03.23-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Товгорын-Ар сайр” гэдэг газар малчин Д-ийн 1 ямаа 2015.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Цагдуул” гэдэг газар малчин И-н 1 тэмээ 2015.04.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар малчин Б-н 2 үхэр 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйлийн гол” гэдэг газар малчин Ц, Л нарын тус бүр 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын  Гүү бариач багийн нутаг “ Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дарив, Баян-Уул сумдын нутаг Бөөрөг, Далантүрүү, Хөх худаг, Хуурай түнгийн орчим  1 тэмээ   2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр байна гэсэн дуудлагын дагуу очиж устган ариутгал халдваргүйжилт хийж , дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

                               4.    Эрэн хайх, аврах ажиллагаа

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Хатант” гэдэг ууланд Архангай аймгийн Хашаат сумын харьяат иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад алга болсон тухай дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 15 иргэн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top