1.Ой, хээрийн түймэр
Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 19 дүгээр талбайгаас баруун урагш 8 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 60 ажилтан, 10 автомашин, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 15 албан хаагч, 2 автомашин, Матад сумаас 9 иргэн, 1 автомашин, Халх гол сумаас 63 хүн, 6 автомашин, нийт 171 хүн 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өглөөний 06:00 цагийн байдлаар авсан мэдээллээр түймэр Халхгол сумын нутагт тархан асч байгаа бөгөөд бага зэргийн сэвэлзүүр салхитай байна. Халхгол сумаас хүн, хүч дайчлах ажиллагааг зохион байгуулж байгаа тухай мэдээлсэн.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын /сумаас баруун урагш 30 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, 3 автомашин, Баян-Овоо сумаас 62 иргэн, 5 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, тус аймгийн Түмэнцогт сумаас 140 иргэн, 16 автомашин, 3 трактор, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 19 иргэн, 2 автомашин, нийт 296 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Өглөөний 06:00 цагийн байдлаар авсан мэдээллээр түймэр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт тархан асч байгаа, бага зэргийн сэвэлзүүр салхитай байна. Түймрийн улмаас одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1, 2 дугаар багийн нутагт 5 айлын 5 гэр шатсан тухай мэдээлэлтэй байна.
Булган аймгийн Баян-Агт сумын 3 дугаар багийн нутаг “Хайлааст” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас 15 иргэн, 1 автомашин, Хөвсгөл аймгийн Тариалан сумаас 25 иргэн 3 автомашин, нийт 64 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Байвууны ам“ гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 16:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 47 иргэн, 4 автомашин, нийт 77 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Бор овоо” гэдэг газар /Орхон аймгаас 40 гаруй км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15.20 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Орхон сумын 14 иргэн, 2 автомашин, нийт 34 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 21:25 цагт цурманд оруулсан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигт багийн нутаг “Хатуугийн адаг” гэдэг газар /сумаас зүүн урагш 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:29 цагт хүлээн авч тус сумын 15 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 17:47 цагт бүрэн унтраасан. Түймэрт 10 га орчим талбай шатсан байна.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн нутаг “Санжинт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.12-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 66 иргэн, 12 автомашин, нийт 85 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.13-ны өдрийн 22:40 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт 115 га орчим талбай шатсан байна.
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо багийн “Наран хөхий” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 17:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 50 иргэн, 10 автомашин, нийт 62 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:00 цагт бүрэн унтраасан байна.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны 1 дүгээр багийн нутаг “Ар гангатын даваа”-ны орчим хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 12:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч 1 автомашин, сум, орон нутгийн 32 хүн, 8 автомашин, нийт 39 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 18:14 цагт бүрэн унтраасан. Түймэрт 20 га орчим талбай шатсан байна.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал Овоогийн 7 дугаар гудамжийн 33 тоотод иргэн А-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-6 тоотод иргэн Ч-ийн 1 метр орчим хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 13:13 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 59 дүгээр ангийн 6 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Мэнд-Амар” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах бэлэн хувцасны 3 лангуунд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 19:59 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 56, 81 дүгээр ангийн 15 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 7 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний 16, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 20 сумын нутагт 23 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань багийн “Нарст”-ын 3 дугаар гудамжийн 1 тоотод малчин М-ийн 1 үхэр 2015.03.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.25-ны өдрийн хариугаар “Дуут хавдар” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс багийн нутаг “Доод хулгана” гэдэг газар малчин Г-ийн 2 ямаа 2015.03.25-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Хөөвөрлөг” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.03.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Хүйсийнговь багийн нутаг “Харганы-Ус” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.03.23-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Товгорын-Ар сайр” гэдэг газар малчин Д-ийн 1 ямаа 2015.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Цагдуул” гэдэг газар малчин И-ийн 1 тэмээ 2015.04.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар малчин Б-ийн 2 үхэр 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутаг “Нам даваа” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйлийн гол” гэдэг газар малчин Ц, Л нарын тус бүр 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “ Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Байн ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийн дагуу сумын малын эмч нар 2015.04.11-ний өдөр дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Эрэн хайх, аврах ажиллагаа
Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг Зүүн түрүүний 12-6 тоотод оршин суугч Г нь /33 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2015.04.13-ны өдөр гэрээсээ гараад сураггүй тухай дуудлагыг мөн өдрийн 21:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус сумын Зүүн түрүүний 2 дугаар гудамжнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг “Цагаан гол”-ын мөсөн дээгүүр мотоциклтой зорчиж явсан 2 иргэн мөс цөмөрсний улмаас осолдож, иргэн Г нь /35 настай, эрэгтэй/ мөсөн доогуур ороод алга болсон тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн 2 дугаар хорооны 3 дугаар хэсгийн 52 тоотод оршин суугч иргэн Ц /64 настай, эмэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ нь 2015.04.08-ны өдрийн 16:00 цагийн орчим “Ерөө” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.04.09-ний өдрийн 10:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 15 иргэн, 6 автомашин, нийт 21 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг явуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр эрэн хайх ажиллагааг 2015.04.13-ны өдрөөс зогсоосон.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх,ажиллагааг зохион байгуулж байна.
Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн түрүүний хороо овоо” гэдэг газар “Toyoto Land cruiser-80” загварын автомашин жалганд орчихоод, хөмөрчих аюултай нөхцөл байдал үүссэн тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж уг автомашиныг татан гаргасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР