1.Ой, хээрийн түймэр
Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 19 дүгээр талбайгаас баруун урагш 8 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 14:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 3 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 27 албан хаагч, 4 автомашин, Халх гол сумаас 132 хүн, 15 авто машин, нийт 197 хүн 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.15-ны өдрийн 05:15 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн нутаг “Яруу” гэдэг /сумаас баруун урагш 30 км/ газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 47 албан хаагч, 4 автомашин, Баян-Овоо сумаас 165 иргэн, 14 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас 19 хүн. 2 автомашин, Цагаан-Овоо сумаас 12 хүн, 1 аөвтомашин нийт 255 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.14-ний өдрийн 20:00 цагт бүрэн унтрааж байгаль орчны байцаагч Г-д хүлээлгэн өгсөн.байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын түймэр тархаж Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт тархан асч байгаа ба Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас 29 албан хаагч, 3 автомашин, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангиас 12 албан хаагч, 1 автомашин, Хэнтий аймгийн ОБГ-аас 24 албан хаагч, 2 автомашин, Говь-Сүмбэр аймгийн ОБХ-ээс 12 албан хаагч, 1 автомашин, Дорноговь аймгийн ОБХ-ээс 11 албан хаагч, 1 автомашин, Нийслэлийн Багануур дүүргийн ОБХ-ээс 12 албан хаагч, 1 автомашин, Түмэнцогт сумаас 144 хүн, 16 автомашин, Мөнххаан сумаас 30 хүн, 3 автомашин, Сүхбаатар аймгийн мэргэжлийн ангиас 32 хүн, 3 автомашин, Улаанбаатар хотоос тус сумын харьяат 25 иргэн, 7 автомашинтай нийт-331 хүн, 38 автомашинтайгаар түймрийн улмаас урьдчилсан байдлаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 12 айлын гэр, 17 хашаа, саравч, пүнз Эйч Жи Жи эм компани Хово авто машин шатсан. Малын тоо гараагүй байна. 2015.04.15-ны өдрийн 06:20 цагаас цас орж байгаа мэдээтэй байна.
Булган аймгийн Баян-Агт сумын 3 дугаар багийн нутаг “Хайлааст” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч Булган аймгийн Баян-Агт сумын түймэр тархаж Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг Хайлааст гэдэг газар тархан асч байгааг Булган аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Хутаг-Өндөр сумаас 15 хүн, 1 автомашин, Баян-Агт сумаас 34 хүн, 4 автомашин, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, Хөвсгөл аймгийн Тариалан сумаас 59 иргэн 4 автомашин, нийт 156 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг нутагт “Хогийн цэг”-ээс хээрийн түймэр гарсан дуудлагыг 2014.04.14-ний өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 6 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын харьяа АТА-иас 12 албан хаагч, 1 автомашин, Хэрлэн сумаас 57 хүн, 2 автомашин, ЗХ-ний 0327 дугаар ангиас 140 албан хаагч, 4 автомашин, Чойбалсан сумаас 32 хүн, 3 автомашин, Баянтүмэн сумаас 7 хүн, 1 автомашин нийт-254 хүн, 15 автомашинтай ажиллаж 2015.04.15-ны өдрийн 03:30 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Баян-Адрага сумын “Лонход гэдэг / сумын төвөөс зүүн тийш 40 км-т / газар ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 21:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 8 албан хаагч, 1 автомашин, ОБЕГ-ын харьяа АТА-иас 12 албан хаагч, 1 автомашин, Баян-Адрага сумаас 54 хүн, 5 автомашин Норовлин сумаас 21 хүн, 2 автомашин нийт-95 хүн, 9 автомашинтай унтраахаар ажиллаж 04:47 цагт цурамд оруулж 05:20 цагт бүрэн унтраасан.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн “Байвууны ам“ гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 16:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 47 иргэн, 4 автомашин, нийт 77 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.14-ний өдрийн 03:14 цагт цурамд оруулж 19:30 цагт бүрэн унтрааж манаж хоносон. 2015.04-15-ны өдрийн 08:00 цагт шалгаад хүлээлгэж өгөхөөр болсон.
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Бор овоо” гэдэг газар /Орхон аймгаас 40 гаруй км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15.20 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Орхон сумын 14 иргэн, 2 автомашин, нийт 34 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 21:25 цагт цурамд оруулж 2015.04.14-ний өдрийн 13:30 цагт бүрэн унтраасан.
Ховд аймгийн Буянт сумын нутаг Цагаан эрэг багийн Жинхэний шил гэдэг газар харгана, түнгэ, дэрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, салбарын дарга Онцгой байдлын ахмадаар ахлуулсан 12 алба хаагч, 1 автомашин, орон нутгаас 6 хүн, 1 автомашин нийт-18 хүн, 2 автомашинтай ажиллаж 19:40 цагт цурамд оруулан 21:00 цагт бүрэн унтраасан.
Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн нутаг Тал булаг тасгийн зүүн хойд тал Соёо уул гэдэг /зүүн тийш 3 км-т/ газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 16:00 цагт хүлээн авч тус сумаас 100 хүн, 22 автомашин, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас 8 албан хаагч, 1 автомашин нийт-108 хүн, 23 автомашинтай ажиллаж 2015.04.14-ний өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Хөндлөнгийн давааны зүүн салаа “Даржингийн” ам гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 17:20 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 29 албан хаагч, 4 автомашинтай, орон нутгаас 12 хүн, 3 автомашин нийт-41 хүн, 7 автомашинтай ажиллаж 900 га орчим талбай шатаж байсныг 19:22 цагт цурамд оруулан 01:00 цагт бүрэн унтраасан.
Булган аймгийн Бүрэгхангай сумын Цанхат багийн нутаг Эрдэнэ уулын ард хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 8 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 30 хүн, 4 автомашин нийт-38 хүн, 5 автомашинтай ажиллаж 3 га орчим талбайг хамарсан түймрийг 21:43 цагт цурамд оруулж, 23:05 цагт бүрэн унтраасан.
Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн нутаг Өвөлжөөн нуга гэдэг /сумын төвөөс чанх хойт зүгт 50 км-т/ газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 20:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 9 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 15 хүн, 1 автомашин нийт-24 хүн, 2 автомашинтай ажиллаж 22:40 цагт цурамд оруулж, 23:45 цагт бүрэн унтраасан.
2. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 11, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Цайзын 1 дүгээр дүгээр гудамжийн 01 тоот Ниста” ХХК-ний хашаанд 0.8 га газар хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 13:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 7 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 1 дүгээр гудамжийн 170 тоотод иргэн Б-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 14:57 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 92 дугаар гудамжийн 8 тоотод иргэн Г-ийн хашаанд 0.7 га газарт хөрсний өнжмөл өвс, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 14:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 18 дугаар гудамжийн 475/А тоотод иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 15:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн их амны 208 тоотод иргэн Б-ийн 3х5 метрийн хэмжээтэй чингэлэг /вагончик/ шатаж байна гэсэн дуудлагыг 13:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 4 дүгээр гудамжийн 32 тоотод иргэн А-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 16:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 43 дугаар гудамжийн 615 тоотод иргэн Т-ын 5 ханатай гэр, иргэн О-ын 8х8 метрийн хэмжээтэй амбаар, иргэн В-ийн 4х6 метрийн хэмжээтэй гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 15:08 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн 7 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Ойчдын 1 дүгээр гудамжийн 101 тоотод иргэн Э-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 19:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны 12 дугаар гудамжийн 78 тоот иргэн Номинчулууны хашаанд 0.5 га газарт хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 18:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн зэвсэгт хүчний 308 дугаар ангийн буудлагын төвийн талбайн хойд талд 10 орчим га газарт хөрсний өнжмөл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 20:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн Халзангийн ам 01-17 тоотод иргэн Б-ийн 5х18 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 21:18 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дөрвөлж баг Төмөр замын уурын зуухны гадна нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 14:12 цагт тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 23 дугаар ангийн 7 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хабитатын 10-р хэсэг 2-45 тоотод иргэн Б-ийн 5-н ханатай гэр баруун талаасаа галын дөлд төөнөж хайрагдан, 3х3 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 13:16 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 8 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 1-13 тоотод иргэн М 7х8 хэмжээтэй палкан байшин, бүрэн тавилгатай, Шанд багийн 1-12 тоотод иргэн Э-ийн 6х8 хэмжээтэй блокоор хийж, төмрөөр өнгөлсөн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 7 албан хаагч,
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны хогийн жалганд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 19:35 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 50 дугаар ангийн 12 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 7 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 13, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 16 сумын нутагт 17 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Товгорын-Ар сайр” гэдэг газар малчин Д-ийн 1 ямаа 2015.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Цагдуул” гэдэг газар малчин И-ийн 1 тэмээ 2015.04.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар малчин Б-ийн 2 үхэр 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйлийн гол” гэдэг газар малчин Ц, Л нарын тус бүр 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “ Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Байн ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийн дагуу сумын малын эмч нар 2015.04.11-ний өдөр дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
4.Техникийн холбогдолтой ослын талаар:
Ахуйн осол: Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр Хуучин хороололд орших ЖДҮДТөвийн дээвэр салхинд хийсэж төв зам руу унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 19:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай очиход ЖДҮДТөвийн харуул М /46 настай эрэгтэй/ нь дээвэр дээр гарч байгаад хүчтэй салхины улмаас, дээврийн төмөрт цохигдож 20х12 хэмжээтэй 2 давхар байшингийн дээврээс унаж нас барсан байсан. Уг барилгын дээврийн салхинд цохигдож нурсан хэсгийг задалж доош буулгаж аюулгүй болгосон.Тухайн үед салхины хурд 16 м/сек байсан байна.
5. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Зэвгийн нуур гэдэг газраас иргэн Э /56 настай, эрэгтэй/ дугуйтай явж байгаад сураггүй болсон гэсэн дуудлагыг тус сумын цагдаагийн ахмад Ц 2015.04.14-ний өдрийн цагт дуудлагыг хүлээн авч тус аймгийн онцгой байдлын газрын тус суман дах Аврах, гал унтраах 55 дугаар ангийн захирагч дэд хурандаа Б-аар ахлуулсан 5 албан хаагч, 1 автомашинтай 00:00 цагаас эрэн хайж байна.
Уснаас эрэн хайх: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг” “Цагаан гол”-ын мөсөн дээгүүр мотоциклтой зорчиж явсан 2 иргэн мөс цөмөрсний улмаас осолдож, иргэн Г нь /35 настай, эрэгтэй/ мөсөн доогуур ороод алга болсон тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Уул, хаднаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн 1 техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулж байна.
.ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР