Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн 2015 оны 04 дүгээр тушаалаар Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, онцгой байдлын хурандаа М.Энх-Амараар ахлуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, хохирлыг үнэлэх, нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх, удирдлага зохицуулалтаар хангахаар Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ажиллаж байна.
1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Долоон гатлага багийн нутаг “Цагаан гол”-ын мөсөн дээгүүр мотоциклтой зорчиж явсан 2 иргэн мөс цөмөрсний улмаас осолдож иргэн Г /35 настай, эрэгтэй/ мөсөн доогуур орж алга болсон тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.04.15-ны өдрийн 19:20 цагт голын уснаас цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид;
Дархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн нутаг Зэвсгийн нуурын мөсөн дээгүүр унадаг дугуйтай зорчиж явсан иргэн Э /56 настай, эрэгтэй/ мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг 2015.04.14-ний өдрийн 23:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.04.15-ны өдрийн 15:00 цагт нуурын уснаас цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид тус тус хүлээлгэн өгсөн.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 8 аймгийн 15 сумын нутагт “Галзуу” өвчний 18, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 21 сумын нутагт 24 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.04.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Товгорын-Ар сайр” гэдэг газар малчин Д-ийн 1 ямаа 2015.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг “Өөжин хөтөл” гэдэг газар малчин Л-ийн 1 үхэр 2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Цагдуул” гэдэг газар малчин И-ийн 1 тэмээ 2015.04.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар малчин Б-ийн 2 үхэр 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйлийн гол” гэдэг газар малчин Ц, Л нарын тус бүр 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “ Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Байн ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийн дагуу сумын малын эмч нар 2015.04.11-ний өдөр дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц”” гэдэг газар малчин Г-н мал руу 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсныг устган шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-н 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг “Улаанчулуутын” Улаан хад” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.04.09-ний өдөр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.04.13-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
3. Ой, хээрийн түймэр
Дорнод аймгийн Матад сумын Эрдэнэбадрах багийн нутаг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн олборлолтын 19 дүгээр талбайгаас баруун урагш 8 км-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Уг түймэр нь 2015.04.13-ны өдөр Халхгол сумын Ташгай багийн “Аглуу” гэдэг газар тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 32 албан хаагч, АТА-ийн 9 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэй, Хилийн 0198 дугаар ангийн 52 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэй, Халх гол сумын 22 иргэн, 2 техник хэрэгсэлтэй, нийт 115 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.15-ны өдрийн 21:40 цагт унтраасан.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн нутаг “Яруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Уг түймэр нь 2015.04.14-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн “Чонот” гэдэг газар, Мөнххаан сумын Баянтэрэм багийн Цагааннуур гэдэг газраар тархан шатсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 29 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэй, АТА-ийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хэнтий аймгийн ОБГ-ын 24 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Говь-Сүмбэр аймгийн ОБХ-ийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Дорноговь аймгийн ОБХ-ийн 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Нийслэлийн Багануур дүүргийн ОБХ-ийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Түмэнцогт сумын 144 иргэн, 16 техник хэрэгсэлтэй, Мөнххаан сумын 30 иргэн, 3 техник хэрэгсэлтэй, Сүхбаатар аймгийн мэргэжлийн ангийн 32 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэй, Улаанбаатар хотоос Түмэнцогт сумын харьяат 25 иргэн, 7 техник хэрэгсэлтэй, нийт-331 хүн, 38 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.16-ны өдрийн 01:40 цагт;
Булган аймгийн Баян-Агт сумын “Баян хайрхан” багийн нутагт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Уг түймэр Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн нутаг Хайлааст гэдэг газар тархан асч байгааг Булган аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Хутаг-Өндөр сумын 15 иргэн, 1 техник хэрэгсэлтэй, Баян-Агт сумын 34 иргэн, 4 техник хэрэгсэлтэй, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 59 иргэн 4 техник хэрэгсэлтэй, нийт 156 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.15-ны өдрийн 14:22 цагт тус тус цурамд оруулсан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хогийн цэг”-ээс хээрийн түймэр гарсан дуудлагыг 2014.04.14-ний өдрийн 15:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 18 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Хэрлэн сумын 57 иргэн, 2 техник хэрэгсэлтэй, ЗХ-ний 0327 дугаар ангийн 140 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэй, Чойбалсан сумын 32 иргэн, 3 техник хэрэгсэлтэй, Баянтүмэн сумын 7 иргэн, 1 техник хэрэгсэлтэй нийт-254 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.15-ны өдрийн 03:30 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар;
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Хэнтий аймгийн Дадал сум дахь Хилийн 0287 дугаар ангийн 31 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэй, Онон, Балжийн байгалын цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 16 иргэн, 2 техник хэрэгсэлтэй, нийт 69 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр;
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг “Лонход” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч, 2015.04.15-ны өдрийн 05:20 цагт унтраасан боловч мөн өдөр салхины хүч 20 м/с хүрсний улмаас дахин ассан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Уг түймэр нь 2015.04.15-ны өдөр Батноров сумын Баян багийн “Цагаан чулуут”, “Цагаан тэмээт” гэдэг газар тархан шатсан. Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Онцгой байдлын газрын 41 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэй, Баян-Адрага сумын 41 иргэн, 4 техник хэрэгсэлтэй, Батноров сумын 66 иргэн, 7 техник хэрэгсэлтэй, Норовлин сумын 27 иргэн, 3 техник хэрэгсэлтэй, Бэрх тосгоны 12 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр, нийт 193 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр;
Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн нутаг хогийн цэгээс /сумын төвөөс зүүн хойд зүгт 2 км/ хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Уг түймэр нь Баян-Овоо сумын Наран багийн нутаг “Ноён хатан” уулын чиглэлээр тархан шатсан. Тус аймгийн Батноров сумын 14 иргэн, 1 техник хэрэгсэлтэй, Баян-Овоо сумын 65 иргэн, 6 техник хэрэгсэлтэй, нийт 79 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
4. Объектын гал түймэр:
Орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн дээд хэсгийн 1 дүгээр гудамжийн 20 тоотод иргэн Б-н байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 07:00 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 43 дугаар ангийн 6 албан хаагч;
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн Малчины 1 дүгээр гудамжийн 9 тоотод иргэн Э-н хашаанд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 18:10 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 37 дугаар ангийн 7 албан хаагч;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн “Залуучууд”-ын 4 дүгээр гудамжийн 48 тоотод иргэн М-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 01:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР