Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдав

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хурлыг Одон орон, геофизикийн хүрээлэнд зохион байгууллаа. Хурлаар Монгол орны газар хөдлөлтийн өнөөгийн байдал, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, “Говийн чоно-2015” гамшгийн хор уршгийг арилгах дадлага сургууль, Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор ажилласан дадлага сургууль, Байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 1 дүгээр улирлын гүйцэтгэл, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар холбогдох яам, агентлагаас мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудад анхаарлаа хандуулж, холбогдах арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжилтийг хангуулан ажиллахыг холбогдох яам, агентлагуудад тодорхой үүрэг, чиглэлийг өглөө.

Байнгын ажиллагаатай зөвлөлийн 3 дугаар хурлыг ирэх 09 дүгээр сард Онцгой байдлын ерөнхий газарт зохион байгуулахаар тогтов.

IMG_0666

БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ ЗӨВЛӨЛИЙН
АЖЛЫН АЛБА

scroll to top