“Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний дэд хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны А/101 дүгээр тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага, “Монгол Шведийн хамтын нийгэмлэг”-тэй хамтран Онцгой байдлын албаны албан хаагчдад нийгэм-сэтгэл зүйн бэрхшээлтэй асуудлыг танин мэдэх, шийдвэрлэх талаар сэтгэл зүйн мэдлэг олгож, түүнийг албан үүрэгтээ хэрэгжүүлэх зорилгоор сурагч багш бэлтгэх, чадавхжуулах сургалтыг 2015 оны 04 дүгээр сарын 18,19-ний өдрүүдэд “Инээмсэглэлийн үнэ цэнэ” сэдвээр зохион байгуулж байна.