1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Цагаан сайр гэдэг /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ газраас 2015.04.17-ны өдрийн 13:00 цагийн орчим Д овогтой П /62 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад алга болсон. Унаж явсан морь нь Долоогийн булангийн Хясаа гэдэг газрын өврөөс морины жолоог эвхсэн байдалтай 2015.04.18-ны өдрийн 15:40 минутын орчим олдсон гэсэн мэдээллийг 2015.04.18-ны өдрийн 16:00 цагт тус аймгийн Тосонцэнгэл сумаас 7 хүн 1 автомашин, 2 мотоцикл, Сэлэнгэ багаас 13 хүн, 5 мотоцикл, 3 морьтой нийт 20 хүн, 7 мотоцикл, 3 морьтой эрэн хайж байна.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цохиот багийн “Хуст” гэдэг газар /сумаасаа баруун зүгт 13 км-т/ “Онгийн гол”-ын урд талд хаваржиж буй малчин Б /14 настай, эрэгтэй/ 2015.04.14-ны орой 20 цагийн орчим малдаа яваад гэртээ ирээгүй, унаж явсан морь нь ирсэн. Ар гэрийнхэн болон сумаас 12 хүнтэй эрлийн бүлэг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тухай мэдээллийг 2015.04.17-ны өдрийн 22:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтайгаар 2015.04.18-ны өдрийн 11:00 цагаас, орон нутгаас 25 хүн, 4 автомашин, 4 мотоцикл нийт-29 хүн, 4 мотоцикл, 5 автомашинтай эрэн хайж мөн өдрийн 14:20 цагт сумын төвөөс 16 км-т, гэрээс нь 2 км-т Онги голд осолдсон байдалтай байсныг олж цогцсыг нь гаргаж ар гэр болон цагдаагийн хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 8 аймгийн 15 сумын нутагт “Галзуу” өвчний 16, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 22 сумын нутагт 24 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Баян-Эх” багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-н 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Баян багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Цагдуул” гэдэг газар малчин И-ийн 1 тэмээ 2015.04.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар малчин Б-ийн 2 үхэр 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Зүйлийн голын сайрт” гэдэг газар малчин Ц, Л нарын 2 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн-Ам багийн нутаг “Байн-Ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.04.11-ний өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-н 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг “Улаан хад” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-н 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-16 тоотод оршин суугч Э-н хашаанд 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 35 албан хаагч, 4 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 11 албан хаагч, 1 автомашин, ХЦ-ийн 0275 дугаар ангийн 25 албан хаагч, 3 автомашин, ХЦ-ийн 0132 дугаар ангиас 35 албан хаагч, 2 автомашин, ЗХ-ийн 0327 дугаар ангийн 96 албан хаагч, 6 автомашин, Цагаан-Овоо сумаас 200 хүн, 17 автомашин, Баян-Уул сумаас 326 хүн, 30 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 1 автомашин, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 18 албан хаагч, 2 автомашинтай нийт-758 хүн, 14 мотоцикл, 66 техник /автомашин/ хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн 2015.04.18-ны өдрийн 14:30 цагийн үед хилийн 898 дугаар тэмдэгтээр ОХУ-аас Дашбалбар сумын нутаг орж ирсэн түймрийг тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 13 албан хаагч, 1 автомашин, ЗХ-ний 0327 дугаар ангиас 94 албан хаагч, 7 автомашин, Дашбалбар сумаас 53 хүн, 7 автомашин, Чулуунхороот сумаас 80 хүн, 12 автомашин, 2 мотоцикл, Гурванзагал сумаас 24 хүн, 7 автомашин, нийт-262 хүн, 31 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна, Цагаан-Овоо, Сэргэлэн сумын зааг тус сумын Баян багийн нутаг “Ухаа” гэдэг гарсан түймрийг Сэргэлэн сумаас 40 хүн, 5 автомашин, Баянтүмэн сумаас 20 хүн, 3 автомашин, ХЦ-ийн 0132 дугаар ангиас 35 хүн, 3 автомашин аймгийн Онцгой байдлын хэлтсээс 13 албан хаагч нийт-108 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус суманд гарсан түймрийг 2015.04.18-ны өдрийн 21:00 цагт бүрэн унтрааж сумын Тамгын газрын дарга Ж хүлээлгэн өгсөн. Мөн Баян-Уул сумын Улаанчулуут. “Улз” голын баруун тал, Цагаан-Овоо сумын түймрийг 2015.04.19-ны өдрийн 03:30 цагт бүрэн унтраасан. Баян-Уул сумын Баруун, баруун урд талд Баян-Уул, Баадайн хөндий, Бэрх урд талд Бумбатын даваа, Чонын булаг, баруун хойшоо Ульханыхойд тал, Хархираа зэрэг газруудын түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Дадал сумын Цагаан чулуут багийн нутаг, “Цагаан чулуут гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.17-ны өдрийн 22:23 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газраас 64 албан хаагч, 5 автомашин, ОБЕГ-ын харьяа АТА-иас 12 албан хаагч, 1 автомашин, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, 1 автомашин, Дадал сумаас 71 хүн, 7 автомашин, 7 мотоцикл, Норовлин сумаас 144 хүн, 11 автомашин, 18 мотоцикл Баян-Адрага сумаас 62 хүн, 11 автомашин нийт-365 хүн, 25 мотоцикл, 39 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж Цагаан чулуутын түймрийг 2015.04.18-ны өдрийн 01:30 цагт цурамд оруулж, 828-р тэмдэгтээр орж ирсэн түймрийг “Улз” голын орчим “Улаалзгана” гэдэг газар унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн нутаг “Яруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:23 цагт /15:25 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархан шатаж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 албан хаагч, 5 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 39 албан хаагч, 2 автомашин, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, 2 автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, 2 автомашин, ЗХ-ний 338 дугаар ангийн 112 албан хаагч, 5 автомашин, сум, орон нутгийн 327 иргэн, 31 автомашин, нийт 567 хүн, 47 техник хэрэгсэлтэйгээр Хэнтийн аймгийн Баян-Овоогийн түймрийг 2015.04.17-ны өдрийн 18:00 цагт цурамд оруулан унтрааж орон нутаг хүлээлгэж өгч, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархсан түймрийг цурамд оруулж Онцгой байдлын албаны 128 албан хаагч, 11 машин, ЗХ-ний барилгын 0338 дугаар ангиас 115 албан хаагч 5 машин, орон нутгаас 327 хүн, 31 машин, нийт 570 хүн, 47 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж манаж байна.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг “Лонход” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч, 2015.04.15-ны өдрийн 05:20 цагт унтраасан боловч мөн өдөр салхины хүч 20 м/с хүрсний улмаас дахин ассан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 58 албан хаагч, 5 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 71 иргэн, 9 автомашин, Норовлин сумаас 159 хүн 15 автомашин, нийт 300 хүн, 30 техник /автомашин/ хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.17-ны өдрийн 11:20 цагт цурамд оруулж орон нутгийн малчид манаж байна.Норовлин сумын “Хавтгай” гэдэг газарт гарсан түймрийг АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Ар бэлхэд гарсан түймрийг АТА-иас 12 албан хаагч, 1 автомашин, Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, 2 автомашин, Баян Адарга сумаас 62 хүн, 14 автомашин нийт-110 хүн, 18 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн нутаг “Хайлааст” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч /Уг түймэр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт тархан шатсан / Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, сум, орон нутгийн 177 иргэн, 11 автомашин, 8 мотоцикл, нийт 225 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.15-ны өдрийн 14:22 цагт түймрийг цурамд оруулж манаж хоносон.
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн нутаг “Сөрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 18:38 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 иргэн, 3 мотоцикл, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.16-ны өдрийн 20:34 цагт түймрийг цурамд оруулж 04.17-04.18-ны өдрүүдэд шалгаж, манаж хоносон.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгор морьтын багийн Цанын баазын урд энгэрт /аймгийн төвөөс 10 орчим км/ түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, ХЦ-ийн 0243 дугаар ангиас 8 албан хаагч, 1 автомашин нийт-15 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж 17:10 цагт цурамд оруулж, 19:06 цагт бүрэн унтрааж Хонгор морьт багийн Засаг дарга Б.Амгаланд хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Асгат сумын 2-р баг “Ламын овоо” гэдэг /сумаас урагшаа 18 км-т/ газар хээрийн түймэр гаосан мэдээлллийг 2015.04.18-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 2 албан хаагч, мэргэжлийн анги, албадаас 10 хүн, 1 автомашин, орон нутгаас 35 хүн, 5 машин, нийт 47 хүн, 6 автомашинтай ажиллаж 23:55 цагт бүрэн унтраасан.
Завхан аймгийн Отгон сумын Цагаан сайр гэдэг /сумын төвөөс 85 км-т/ газар хээрийн түймэр гарсан мэдээллийг 2015.04.18-ны өдрийн 18:23 цагт хүлээн авч тус сумаас 40 хүн, 10 мотоцикл, 3 машинтай ажиллаж 1 га талбайд гарсан түймрийг 21:30 цагт бүрэн унтраасан тул аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашинтай очиж явсныг нь замаас нь буцаасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжийн 958 тоотод иргэн Т-н 11х7 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Индустрал газ депо Mongolia” ХХК-ийн 25х13 хэмжээтэй сэндвичэн барилгын дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 12:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Эмэгтэйчүүдийн хорих ангийн хашаа нь дотор шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.18-ны өдөр 13:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р баг “Таван толгой” гэдэг газар иргэн Э-н аргал шатаад гэр лүү нь орох гээд байна гэсэн дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 15 дугаар ангийн 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр:
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Бага дөрвөлж багийн 25-02 тоотод иргэн Б-н 4м хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 15 дугаар ангийн 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг ТЗ-ын 14-р байрны 2-р орцны жижүүрийн байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 16:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР