1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн Цагаан сайр гэдэг /сумын төвөөс урд зүгт 30 км-т/ газраас 2015.04.17-ны өдрийн 13:00 цагийн орчим Д овогтой П /62 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад алга болсон. Унаж явсан морь нь Долоогийн булангийн Хясаа гэдэг газрын өврөөс морины жолоог эвхсэн байдалтай 2015.04.18-ны өдрийн 15:40 минутын орчим олдсон гэсэн мэдээллийн дагуу 2015.04.18-ны өдрийн 16:00 цагт тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай усанд, орон нутгийн 20 иргэн, 1 автомашин, 7 мотоцикл, 3 ердийн хөсөгтэйгөөр голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 8 аймгийн 15 сумын нутагт “Галзуу” өвчний 16, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 22 сумын нутагт 23 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Баян-Эх” багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-н 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Баян багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Цагдуул” гэдэг газар малчин И-ийн 1 тэмээ 2015.04.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар малчин Б-ийн 2 үхэр 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Зүйлийн голын сайрт” гэдэг газар малчин Ц, Л нарын 2 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн-Ам багийн нутаг “Байн-Ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.04.11-ний өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-н 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг “Улаан хад” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-н 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-16 тоотод оршин суугч Э-н хашаанд 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт /09:40 цагт/ хүлээн авсан. Уг түймэр Хэнтий аймгийн Дадал сумын нутагт тархан шатсан. Түймрийг 2015.04.19-ний өдрийн 03:30 цагт унтраасан боловч 2015.04.19-ний өдрийн 11:50 цагт Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт цурмаасаа дахин асч Цагаан-Овоо сумын нутагт тархан шатаж байгаа тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэй, ОБЕГ-ын АТА-ийн 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Хэнтий аймгийн ОБГ-ын 18 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, ЗХ-ний 0327 дугаар ангийн 96 албан хаагч, 7 техник хэрэгсэлтэй, Хилийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй, Сэргэлэн сумын 16 иргэн, 2 техник хэрэгсэлтэй, Цагаан-Овоо сумын 80 иргэн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн нутаг “Яруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:23 цагт /15:25 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархан шатсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 албан хаагч, 5 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 39 албан хаагч, 2 автомашин, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, 2 автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, 2 автомашин, ЗХ-ний 338 дугаар ангийн 112 албан хаагч, 5 автомашин, орон нутгийн 327 иргэн, 31 автомашин, нийт 567 хүн, 47 техник хэрэгсэлтэйгээр Хэнтийн аймгийн Баян-Овоогийн түймрийг 2015.04.17-ны өдрийн 18:00 цагт цурамд оруулан унтрааж орон нутагт хүлээлгэн өгч, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархсан түймрийг цурамд оруулж Онцгой байдлын албаны 128 албан хаагч, 11 машин, ЗХ-ний 338 дугаар ангийн 112 албан хаагч 5 машин, орон нутгын 104 иргэн, 10 машин, нийт 344 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр манаж байна.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг “Лонход” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч, 2015.04.15-ны өдрийн 05:20 цагт унтраасан боловч мөн өдөр салхины хүч 20 м/с хүрсний улмаас дахин ассан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Норовлин, Батноров сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, 5 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, Норовлин сумын 230 иргэн 15 автомашин, нийт 299 хүн, 21 техник /автомашин/ хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.17-ны өдрийн 11:20 цагт цурамд оруулж. Цурмыг орон нутгийн 26 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр манаж байна.
Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн нутаг “Хайлааст” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Уг түймэр Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, Хутаг-Өндөр сумын 20 иргэн, 2 автомашин, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 21 иргэн, 21 морьтой, нийт 77 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр Монгол Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 47 албан хаагч, 5 автомашин, ОХУ-ын 17 иргэн, 3 тавтомашин, нийт 76 хүн, 9 техник хэрэгсэлтэй ажиллаж 2015.04.20-ны өдрийн 02:00 цагт цурамд оруулсан.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Ямлах” гэдэг газар Монгол улсын хилийн 890 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас Монгол Улсын хил даван хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 26 иргэн, 3 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 15 албан хаагч, 2 автомашин, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 93 албан хаагч, 6 автомашин, нийт 147 хүн, 12 техник хэрэгсэлтэй;
Дорнод аймгийн Дашбалбар сумын “Харзат” багийн нутаг “Ямлах” гэдэг газар Монгол улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас Монгол Улсын хил даван хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:10 цагт /14:20 цагт/ хүлээн авч 2015.04.19-ний өдрийн 06:50 цагт унтраасан боловч уг түймэр цурмаас дахин ассан тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 18:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 1 автомашин, ЗХ-ний 327 дугаар ангийн 94 албан хаагч, 7 автомашин, Чулуунхороот сумын 80 иргэн, 12 автомашин, Дашбалбар сумын 53 иргэн, 7 автомашин, Гурванзагал сумны 24 иргэн, 3 автомашин, нийт 291 хүн, 32 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн нутаг “Сөрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 18:38 цагт /19:00 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 9 иргэн, 3 мотоцикл, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.16-ны өдрийн 20:34 цагт түймрийг цурамд оруулж, 2015.04.19-ний өдрийн 19:30 цагт бүрэн унтраан Хангал сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Дадал сумын Цагаан чулуут багийн нутаг, “Цагаан чулуут гэдэг газар /сумаас баруун хойд зүгт 65 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.17-ны өдрийн 22:23 цагт хүлээн авсан. Уг түймэр Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэй, ОБЕГ-ын харьяа АТА-ийн 31 албан хаагч, 3 автомашин, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, 1 автомашин, Дадал сумаас 28 иргэн, 3 автомашин, Норовлин сумын 86 иргэн, 8 автомашин, нийт 213 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр, ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн нутаг “Цагаан тэмээтийн-Ар” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 13:15 цагт 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, 4 автомашин, орон нутгийн 31 иргэн, 9 автомашин, нийт 66 хүн, 15 техник хэрэгсэлтэй ажиллаж 2015.04.19-ний өдрийн 17:35 цагт унтрааж багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 10, орон нутагт гал түймрийн 1 байлаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн Э-н хашаа, хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 10:59 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Доод салхитын 7 дугаар гудамжийн 126 тоотод иргэн Т-н байшин шатаж, 5 дугаар гудамжийн 77 тоотод иргэн О-н хашаанд, мөн 6 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Дэлгэрхааны хашаанд, 6 дугаар гудамжийн 180 тоотод иргэн Г-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 12:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 6 дугаар гудамжийн 62/А тоотод иргэн Ц-н амбаар, хашаанд нь өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 14:22 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Жамсран-Уул”-ын 7 дугаар гудамжийн 3375 тоотод иргэн Э-н хашаанд хураалттай эд зүйл, өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 13:47 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны “Дэнж”-ийн 3 дугаар гудамжийн 101 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 16 хорооллын автобусны буудлын дэргэд иргэн С-н эзэмшлийн 88-03 УБЭ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 15:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 63 дугаар ангийн 6 албан хаагч;
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Соёмботой уулын хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 16:10 цагт хүлээн авч Аврах гал унтраах 14 дүгээр ангийн 7 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны “Чулуут”-ын суваргатай толгойд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 15:21 цагт хүлээн авч Аврах гал унтраах 18 дугаар ангийн 8 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачууртын-Их аманд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 15:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч;
Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 14 дүгээр байрны 1 дүгээр орцны суурын давхарт бохирын шугамын хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 17:04 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 6 албан хаагч;
Хэнтий аймгийн Баняхутаг сумын Хаялага багийн нутаг “Хаялага” гэдэг газар малчин Э-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 20:52 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 32 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
5. Цацрагт идэвхт болон химийн хорт бодисын осол:
Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 22 дугаар байрны 1 дүгээр орцын 9 тоотод иргэн Ө-н өрөөнд 5 мл мөнгөн ус алдагдсан байна гэсэн дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 17:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж мөнгөн усны тоос сорогчоор соруулан авч аюулгүй болгосон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР