Аврагч, гал сөнөөгчдөд хөдөлмөр хамгааллын гутал хандивлалаа

“Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэж сайхан үг бий. Зүүн аймгуудад гарсан ой, хээрийн түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байна.
Түймэрт өртөн орон гэргүй болж, малаа алдсан иргэд, түймрийн голомтод ажиллаж буй албан хаагчдад болон түймрийн хор уршгийг арилгахад зориулан хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагаас сайн санааны хандив тусламжийг үзүүлсээр байна.
Брэнд хувцасны дэлгүүр болох “S Outlet”, “Shirt mens collection shop” дэлгүүрийн хамт олноос нэг өдрийн цалингаа болон байгаль, цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж буй Онцгой байдлын албаны аврагч, гал сөнөөгчдөд зориулан галд тэсвэртэй, ус, борооны хамгаалалттай, цэвэр арьсан, 200 кг хүндийн хүчний даацтай 100 хос гутлыг хандив болгон өглөө.
Герман улсад үйлдвэрлэсэн энэхүү хөдөлмөр хамгааллын гутлын нэг бүрийн үнэ 250 еврогийн үнэтэй юм байна.

9X1A7459

scroll to top