1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн нутаг “Цагаан сайр” гэдэг газар нутагладаг иргэн П /62 настай, эрэгтэй/ нь 2015.04.17-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон, мөн “Сэлэнгэ” мөрний усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 23 иргэн, 2 автомашин, 8 мотоцикл, нийт 29 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр 2015.04.18-ны өдрөөс эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 2015.04.20-ны өдрөөс ажиллагааг зогсоосон.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Элстэйн булан” гэдэг газар 40 хүнтэй зорчиж явсан “Хараацайн жигүүр” ХХК-ийн Улаанбаатар-Завхан чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн том оврын автобус элсэнд суусан тухай дуудлагыг 2015.03.19-ний өдрийн 21:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, дээрх тээврийн хэрэгслийг элснээс татан гаргасан.
2. Газар хөдлөлт:
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ “Айраг” гэдэг газар /У-95046I00II; Ө-48007I00II/ 2015.04.20-ны өдрийн 21:30 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлсэн.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 7 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний 18, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 21 сумын нутагт 22 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.04.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багийн нутаг “Хонгор морьтын-Ам” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.21-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг “Товгорын-Ар сайр” гэдэг газар малчин Д-ийн 1 ямаа 2015.03.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.30-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Зүйлийн гол” гэдэг газар малчин Ц, Л нарын тус бүр 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “ Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг “Байн ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийн дагуу сумын малын эмч нар 2015.04.11-ний өдөр дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц”” гэдэг газар малчин Г-н мал руу 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсныг устган шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-н 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг “Улаанчулуутын” Улаан хад” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.04.09-ний өдөр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.04.13-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоосон.
4. Ой, хээрийн түймэр
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Чойбалсан, Чулуунхороот сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 94 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 52 албан хаагч, орон нутгийн 49 иргэн нийт 196 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 34 албан хаагч, Аврах тусгай ангийн 11 албан хаагч,Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 60 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 23 албан хаагч, орон нутгийн 311 иргэн мөн Хэнтий аймгийн талаас тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, Аврах тусгай ангийн 31 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, орон нутгийн 114 иргэн нийт 653 хүн, 53 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 890 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 36 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 24 албан хаагч, орон нутгийн 78 иргэн нийт 163 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн нутаг “Яруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Уг түймэр нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархан шатсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 44 албан хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, Аврах тусгай ангийн 39 албан хаагч,Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 112 албан хаагч, орон нутгийн 327 иргэн нийт 567 хүн, 47 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.17-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулсан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, Аврах тусгай ангийн 11 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 96 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, орон нутгийн 96 иргэн нийт 279 хүн, 24 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.20-ны өдрийн 07:00 цагт түймрийг цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг “Лонход” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч, 2015.04.15-ны өдрийн 05:20 цагт унтраасан боловч мөн өдөр салхины хүч 20 м/с хүрсний улмаас дахин ассан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Норовлин, Батноров сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, Аврах тусгай ангийн 37 албан хаагч, орон нутгийн 311 иргэн нийт 405 хүн, 49 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.20-ны өдрийн 08:00 цагт түймрийг унтраасан.
Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо багийн нутаг “Манхан” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 14:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 19 албан хаагч, орон нутгийн 30 иргэн нийт 49 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:45 цагт түймрийг унтраасан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4 орон нутагт гал түймрийн 6 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “Ирвэс” ХХК-ийн малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Зээл”-ийн 8 дугаар гудамжийн 12 тоотод иргэн Т-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Велла висто” хотхоны 600 дугаар байрны 1 дүгээр давхрын ариун цэврийн өрөөнд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 21:42 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 33 дугаар гудамжийн 29 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 22:14 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн “Сүүжийн-Адаг” гэдэг газар малчин П-н малын саравчинд хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 13:33 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 45 дугаар ангийн 8 албан хаагч,
Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн нутагт хүүхдийн 7 дугаар цэцэрлэгийн хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 43 дугаар ангийн 7 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн задгайд малчин Э-н малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн 8 албан хаагч,
Завхан аймгийн Улиастай сумын Богдынгол багийн 7 дугаар гудамжийн 4 тоотод иргэн М-н суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 43 дугаар ангийн 7 албан хаагч,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн 17 дугаар гудамжийн 22 тоотод иргэн А-н суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 31 дүгээр ангийн 6 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 28 дугаар байрны 37 тоотод иргэн Ундрахын эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.20-ны өдрийн 20:08 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР