1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 8 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 15, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 20 сумын нутагт 21 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багийн нутаг “Цагдуул” гэдэг газар малчин И-ийн 1 тэмээ 2015.04.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.07-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Тарны гүүр” гэдэг газар малчин Б-ийн 2 үхэр 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу“ өвчин” болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Зүйлийн голын сайрт” гэдэг газар малчин Ц, Л нарын 2 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн нутаг “Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн-Ам багийн нутаг “Байн-Ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.04.11-ний өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-ын 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг “Улаан хад” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-ын 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн нутаг “Яруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Уг түймэр нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархан шатсан. Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч, Тагнуулын газрын 16 албан хаагч, Цагдаагийн газрын 17 албан хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 27 албан хаагч, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 106 албан хаагч, орон нутгийн 359 иргэн, нийт 590 хүн, 59 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн нутаг “Лонход” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 21:30 цагт хүлээн авч, 2015.04.15-ны өдрийн 05:20 цагт унтраасан боловч мөн өдөр салхины хүч 20 м/с хүрсний улмаас дахин ассан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 11:50 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Батноров, Норовлин сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 20 албан хаагч, орон нутгийн 306 иргэн, нийт 380 хүн, 48 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр Улсын хил даван орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 12 албан хаагч, орон нутгийн 78 иргэн, Хэнтий аймгийн Дадал сумын 32 иргэн. нийт 157 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн нутаг “Нүхтийн мушгиа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Орон нутгийн 59 иргэн, 8 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн нутаг “Хайлааст” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, орон нутгийн 177 иргэн, нийт 225 хүн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.15-ны өдрийн 14:22 цагт түймрийг цурамд оруулсан.
Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн нутаг “Сөрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 18:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 33 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:34 цагт түймрийг цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Батноров сумын Баянбулаг багийн нутаг “Нөөлөг” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 2 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Уг түймэр нь тус аймгийн Баян-Овоо сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, орон нутгийн 215 иргэн, нийт 236 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.16-ны өдрийн 03:30 цагт түймрийг унтраасан.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Шонхор шүүт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2014.04.14-ний өдрийн 15:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 18 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 140 албан хаагч, орон нутгийн 96 иргэн, нийт 254 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.16-ны өдрийн 14:50 цагт түймрийг унтраасан.
4. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Баян дөхөм”-ийн 16 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Б-ийн байшин, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 11:47 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч,
Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн задгайд иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 14:17 цагт хүлээн авч тус аймгийн Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн 6 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн 13 дугаар гудамжийн 9 тоотод иргэн Ц-ийн малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 17:52 цагт хүлээн авч тус аймгийн Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн задгайд иргэн Б, Б нарын 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 18:33 цагт тус аймгийн Аврах, гал унтраах 37 дугаар ангийн 7 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Хараа”-гийн 4 дүгээр гудамжийн 66 тоотод иргэн М-ийн хашаанд хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.16-ны өдрийн 19:42 цагт хүлээн авч тус аймгийн Аврах, гал унтраах 54 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР