Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 2, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 7 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний 15, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 21 сумын нутагт 23 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Өлзийт” багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;   

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн багийн нутаг “Зүйлийн гол” гэдэг газар малчин Ц, Л нарын тус бүр 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “ Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр  хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн-Ам багийн нутаг “Байн ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийн дагуу сумын малын эмч нар 2015.04.11-ний өдөр дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц”” гэдэг газар малчин  Г-ийн мал руу 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсныг устган шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-ын 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн  Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг  “Улаанчулуутын” Улаан хад” гэдэг газар малчин  Д-ийн 1 үхэр 2015.04.09-ний өдөр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.04.13-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-ын 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-ийн 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

2. Ой, хээрийн түймэр 

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан. Уг түймрийг Зэвсэгт хүчин, Онцгой байдал, Хилийн цэрэг, сум, орон нутгийн нийт 279 хүн, 24 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 2015.04.20-ны өдрийн 07:00 цагт түймрийг цурамд оруулсан боловч Хэнтий аймгийн Норовлин сумын “Эмгэнт” гэдэг газраар 2015.04.21-ний өдрийн 02:00 цагийн орчим түймэр цурамнаас алдагдаж, тус сумын “Хавчуу” гэдэг газар ой модон дотроо асаж байгааг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 31 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дадал сумаас 9 иргэн, Норовлин сумаас 94 иргэн, нийт 203 иргэн, 23 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутагт /сумаас баруун хойш 40 км орчимд/ “Дарьхантын даваа”-ны орчим хэсэгт модондоо асч байгааг унтраахаар сум, орон нутгийн 60 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Чойбалсан, Чулуунхороот сумын нутагт тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 1 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 94 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 52 албан хаагч, Чойбалсан сумаас 23 иргэн, Чулуунхороот сумаас 8 иргэн, нийт 178 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр Чойбалсан сумын нутагт тархсан хэсгийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг, Монгол Улсын хилийн 1513-1517 дугаар болон 1519-1523 дугаар тэмдэгтийн чиглэлээр Хятадын талаас угтуулж тавьсан цуравнаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 11:50, 21:55 цагуудад хүлээн авч уг түймэрт Чойбалсан сумын нутагт асч байгаа түймэр дээр ажиллаж байгаа сум, орон нутгийн болон хилийн цэргийн хүч хэрэгсэл хуваагдан ажиллаж байна.  2015.04.22-ны 07:00 цагт авсан мэдээллээр түймэр Чойбалсан, Чулуунхороот сумдын талдаа хилийн 1514-1531 дугаар тэмдэгтийн дагуу хилээ дагаад урт нь 70 км орчим,  нутгийн гүн рүү 5-6 км, зарим газраар 17 км орчим өргөнтэй түймэр асч байгаа тухай аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 11 албан хаагч, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 96 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 23 албан хаагч, Баян-Уул сумаас 301 иргэн, Баяндун сумаас 10 иргэн, нийт 465 хүн, 33 техник хэрэгсэлтэйгээр түймрийн баруун талыг унтраасан, зүүн тал нь “Зүрх” уул руу мод руугаа орсныг  2015.04.22-ны өдрийн 01:00 цагийн орчим цурманд оруулсан тухай аймгийн Онцгой байдлын хэлтсээс 07:00 цагт мэдээлсэн.

Дорнод аймгийн Дашбалбар сумын Харзат багийн нутаг “Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 890 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 24 албан хаагч, сум, орон нутгийн 78 иргэн, нийт 162 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.21-ний өдрийн 21:00 цагт цурманд оруулсан тухай Онцгой байдлын хэлтсээс 07:00 цагт мэдээлсэн.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн нутаг “Яруу” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.13-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Уг түймэр нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан, Сүхбаатар сумын нутагт тархан шатсан. Сүхбаатар аймгийн сумдад тархсан түймрийг Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги болон  Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, Зэвсэгт хүчний 338 дугаар анги, сум, орон нутгийн нийт 567 хүн, 47 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.17-ны өдрийн 18:00 цагт түймрийг цурамд оруулж, 2015.04.21-ний өдөр түймрийг бүрэн унтрааж, орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгч  Онцгой байдал, Зэвсэгт хүчний анги салбаруудын бүлгүүд түймрийн голомтоос буусан. 

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн нутаг “Улаан чулуут” гэдэг газар /сумаас зүүн урагш 14 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 17:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, Говь-Сүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн 23 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 12 албан хаагч, сум, орон нутгийн 30 иргэн, нийт 77 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:25 цагт бүрэн унтраасан.

Завхан аймгийн Баянтэс сумын нутаг, Монгол Улсын хилийн 255 дугаар тэмдэгтийн чиглэлд ОХУ-ын талдаа 1 км-ийн зайд, 8 км-ийн өргөнтэй ойн түймэр асч байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдөр 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч явсан. Тэс сумаас 20 иргэн, Баянтэс сумаас 23 иргэн, Хилийн 277 дугаар ангийн 3 дугаар застав дээр Хилийн цэргийн 59 албан хаагч 2 хилийн зурвас дагуу байрлаж, түймэр Улсын хилээр орж ирээгүй, намжмал байдалтай байгаа тухай аймгийн Онцгой байдлын хэлтсээс 07:00 цагт мэдээлсэн.

3. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 8 орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын задгайд иргэн Ш-ийн авто тавиулангийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 10:07 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 11 дүгээр ангийн 7 албан хаагч,

Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 13 дугаар гудамжийн 7 тоотод иргэн Э-ийн хашаанд 0.4 га орчим өнжмөл өвс, 4 метр хашаа, хураалтай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 12:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 16 дугаар гудамжийн 386 тоотод иргэн А-ын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 19:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 8 дугаар гудамжийн 871 тоотод иргэн П-ийн хашаанд байсан хураалтай банз, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 19:11 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Нарангийн 40 дүгээр гудамжийн 33 тоотод иргэн Я, Г нарын 2 гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 20:02 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 9 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд иргэн Б-ийн “Toyota Land cruiser-80” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 21:30 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 30 дугаар ангийн 8 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 1 дүгээр гудамжинд байрлах “Соёмбот цамхаг” ХХК-ний аж ахуйн хашаанд иргэн Б-ийн эзэмшлийн “Nissan Nebric” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдрийн 22:37  цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дугаар ангийн 8 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 1 дүгээр орцны доорх давхарт иргэн Н-ийн гэрт эд, хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.22-ны өдрийн 03:06 цагт цагт хүлээн авч Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн 6 албан хаагч,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 14 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Б-ийн хашаанд хураалттай байсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний 12:15 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 32 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top