Нийслэлийн 23- р сургуулийн Д.Алтанмагнай багштай 1е ангийн бяцхан сурагчид ой, хээрийн түймрээс болж гэр оронгүй болсон айл өрхийн хүүхдүүд болон түймрийн голомтод ажиллаж буй аврагч, гал сөнөөгч ах нартаа сэтгэлийн дэм хайрлахын тулд урмын үгтэй захидал, амтат чихэр, шоколад, вакус зэрэг бүтээгдэхүүнийг хандивлав.
Сурагчдын өөрсдийн санал санаачлагаар хийгдэж буй энэхүү сайн санааны ажлыг ангийн багш болоод эцэг эхчүүд нь дэмжиж хүүхэд тус бүрийн бэлтгэсэн бэлгийг Онцгой байдлын ерөнхий газрын хамт олонд өнөөдөр хүлээлгэн өглөө.