1. Эрэн хайх аврах ажиллагаа
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар нутагладаг иргэн Б /2 настай, эмэгтэй/ нь 2015.04.22-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон. Агар голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 07:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 25 иргэн, 1 автомашин, 6 мотоцикл, нийт 32 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2.Технологийн холбогдолтой ослын талаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байр хөрсний гулгалтад өртөж болзошгүй байгаа мэдээллийг 2015.04.22-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой комисс 2015.04.23-ны өдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргаад байна. НОБГ-ын дэд даргаар ахлуулсан 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж Хөрсний нуралт үүсэх аюултай нөхцөл байдлыг арилгах иргэдийн аюулгүй байдлыг хангах барилгын төлөв байдал, хөрсний бүтэц, шинж чанарт мэргэжлийн байгууллагаар нарийвчилсан шинжилгээ хийлгүүлж дүгнэлт гаргуулах, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байршуулах, хоол хүнсээр хангах, хөрсний нуралтаас хамгаалсан тооцоо, хамгаалалтын түшиц ханын зураг төслийг хийж гүйцэтгэх, хөрсний нягтаршуулалтын ажлыг хийх, зэрэг ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2 албан хаагч, Цагдаагийн хэлтсийн 20 албан хаагч, нийт 22 албан хаагч хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Баянзүрхийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны дэргэд цэвэр ус дамжуулдаг шугам цоорч ус гараад байна гэсэн дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 19:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, 1 автомашинтай ажиллан иргэн Н-н гэрийг нүүлгэн шилжүүлж, Ус сувгийн удирдах газрын ажлын хэсэг ажиллаж 2015.04.15-ны өдрийн 05:30 цагт хэвийн горимд шилжсэн.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут халдвар” өвчний 1, 7 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний 16, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 23 сумын нутагт 25 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан,Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын >цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Өлзийт” багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.09-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “ Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр нэг үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 5 дугаар багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн багийн нутаг “Зүйлийн гол” гэдэг газар малчин Ц, Л нарын тус бүр 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутаг “ Бэлийн бургас” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дарви сумын Хужирт багийн нутаг “Далан түрүү” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 тэмээ 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Зүүнговь сумын Өгөөмөр багийн нутаг “Цагаан-Өтөг” гэдэг газар малчин Б-ийн 1 тэмээ 2015.04.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг түргэвчилсэн оношлуураар оношлоход “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн-Ам багийн нутаг “Байн ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байж болзошгүй тухай мэдээллийн дагуу сумын малын эмч нар 2015.04.11-ний өдөр дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц”” гэдэг газар малчин Г-ийн мал руу 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй үнэг дайрсныг устган шинжилгээнд дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-ын 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг “Улаанчулуутын” Улаан хад” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.09-ний өдөр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай ” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.04.13-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-н 1 үхэр 2015.04.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-ын 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-ийн 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан. Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр 2015.04.15-ны өдөр ОХУ-аас орж ирсэн түймэр Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутаг тархан шатсаныг Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 56 албан хаагч, 5 автомашинтай, АТА-ийн 39 албан хаагч, 4 автомашинтай, Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 146 иргэн 17 автомашинтай, нийт 254 хүн 28 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.19-ний өдийн 17:40 цагт цурамд оруулсан. Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Дархинт” гэдэг газар тархан шатсаныг Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 50 иргэн, 5 автомашинтай, нийт 60 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар;
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт /11:45 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь тус сумын Заяат багийн нутаг “Хайчийн гол” гэдэг газар тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, АТА-ийн 23 албан хаагч, 2 автомашинтай, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашинтай, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 65 албан хаагч, 4 автомашинтай, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 23 албан хаагч, 2 автомашинтай, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 35 албан хаагч, 2 автомашинтай орон нутгийн 99 иргэн, 5 автомашинтай, нийт 268 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар;
Завхан аймгийн Баянтэс сумын нутаг, Монгол Улсын хилийн 255 дугаар тэмдэгтийн чиглэлд ОХУ-ын талдаа 1 км-ийн зайд, 8 км-ийн өргөнтэй ойн түймэр асч байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдөр 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 22 албан хаагч, 1 автомашинтай, Хилийн 0277 дугаар ангийн 42 албан хаагч, 4 автомашинтай, Тэс сумын 8 иргэн, 1 автомашинтай, нийт-72 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр, ОХУ-ын нутагт ОХУ-ын 50 иргэн, 1 нисдэг тэрэгтэйгээр тус тус ажиллаж байна.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Ямалх” гэдэг газар Монгол Улсын хилийн 898 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.18-ны өдрийн 14:10 цагт хүлээн авч тус сумын 54 иргэн, 5 автомашинтай ажиллаж 2015.04.23-ны өдрийн 02:00 цагт цурамд оруулсан боловч 2015.04.23-ны өдрийн 16:50 цагт цурмаас дахин асч, тус багийн “Харьяат, Цагаан хөндий” гэдэг газраар тархан шатсан тул орон нутгийн 18 иргэн, 2 автомашинтай ажиллаж 2015.04.23-ны өдрийн 20:26 цагт;
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутаг “Цахир” гэдэг газар хээрийн түймэр гасан тухай дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 16:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч,1 автомашинтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 18 иргэн, 2 автомашин, 2 мотоциклтой, нийт 41 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.23-ны өдрийн 19:20 цагт тус тус унтраасан.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 11, орон нутагт гал түймрийн 5 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” зуслангийн задгайд хашаа, хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 12:14 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны “Бэлх”-ийн 42 дугаар гудамжийн 46 тоотод иргэн С-н хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 13:29 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Тахилт”-ын 3 дугаар гудамжийн 458 тоотод иргэн О-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 13:43 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ийн 14 дүгээр гудамжийн 1 тоотын дэргэдэх жалганд хог шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 6 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчин”-ийн 99 дүгээр гудамжийн дэргэд хашаа, хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 12:43 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 3 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Буман-Өлзий” хорооллын зүүн талд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 12:58 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 18 дугаар ангийн 6 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 88 дугаар гудамжийн 13/А тоотод иргэн А-н 4 метрийн хэмжээтэй хашаа, 0.05 га газарт хөрсний өвс, хог тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 13:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 6 албан хаагч;
Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Дамбадаржаа”-ийн 75 дугаар гудамжийн 157 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Ивээл-Ундрах” ТББ-ын хашаанд 1 га газарт хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 16:29 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ийн 89 дүгээр гудамжийн 18 тоотод эзэнгүй 3 метрийн хэмжээтэй хашаа, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч;
Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Залуусын задгайн эзэнгүй хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 21:35 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 64 дүгээр ангийн 6 албан хаагч;
Налайх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МТДМ” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн хашаанд хураалттай байсан төмөр замын дэр мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 19:24 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 28 дугаар ангийн 9 албан хаагч;
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн 43 дугаар гудамжийн 8А тоотод иргэн Г-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 12 дугаар ангийн 7 албан хаагч;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн “Ширээ нуруу”-ны 13-2А тоотод иргэн Д-н хашаа, хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 14:09 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 54 дүгээр ангийн 6 албан хаагч;
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг Өнөр хорооллын задгайд иргэн Б-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 15 дугаар ангийн 6 албан хаагч;
Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Буянт хорооллын 2 дугаар гудамжийн 25 тоотод иргэн Ц-н 8 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 22:06 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн 6 албан хаагч;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 72 дугаар гудамжийн 4 тоотод иргэн У-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР