1. Эрэн хайх аврах ажиллагаа
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар нутагладаг иргэн Б /2 настай, эмэгтэй/ нь 2015.04.22-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад алга болсон. Агар голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 07:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 25 иргэн, 1 автомашин, 6 мотоцикл, нийт 32 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2.Ус, цас, шаварт саатсан:
Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Их гарам” гэдэг газар 5 хүнтэй зорчиж явсан суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, автомашиныг голын уснаас татан гаргасан.
3.Аврах ажиллагаа:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт 89.9 метрийн өндөртэй багана дээрээс 1 хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 20:41 цагт хүлээн авч Аврах ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж, иргэн Б /46 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ багана дээр гарсан байсныг эсэн мэнд буулгаж, тус дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн.
4. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч 2015.04.23-ны өдөр Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
5. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут халдвар” өвчний 1, 7 аймгийн 13 сумын нутагт “Галзуу” өвчний 16, нийт 1 дүүрэг болон 8 аймгийн 19 сумын нутагт 21 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан,Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд /сүүлийн 14 өдөрт мал нэмж өвчлөөгүй/ 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-н 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Баян-Эх” багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-н 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Баян багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-н хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-н 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-н 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн-Ам багийн нутаг “Байн-Ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц” гэдэг газар малчин Г-н хотонд 2015.04.11-ний өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-н 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг “Улаан хад” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-н 2 үхэр 2015.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-н 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-н 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-н 1 үхэр 2015.04.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
6. Ой, хээрийн түймэр
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан. Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 56 албан хаагч, 5 автомашин, Аврах тусгай ангийн 39 албан хаагч, 4 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 11 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 146 иргэн, 17 автомашин, нийт 252 хүн, 27 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.19-ний өдрийн 17:40 цагт цурамд оруулсан. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газар тархан шатсан түймрийг Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 18 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 66 иргэн, 6 автомашин, нийт 121 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Уг түймэр нь тус сумын Заяат багийн нутаг “Хайчийн гол” гэдэг газар тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 41 албан хаагч, 4 автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 35 албан хаагч, 3 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 96 албан хаагч, 6 автомашин, Хилийн цэргийн 0132, 0275 дугаар ангийн 58 албан хаагч, 4 автомашин, орон нутгийн 154 иргэн, 14 автомашин, нийт 408 хүн, 33 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Завхан аймгийн Баянтэс сумын нутаг, Монгол Улсын хилийн 255 дугаар тэмдэгтийн чиглэлд ОХУ-ын талд ойн түймэр асч байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдөр 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, 2 автомашин, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 42 албан хаагч, 2 автомашин, 2 мотоцикл, орон нутгийн 19 иргэн, 2 автомашин, нийт 85 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр хил давж орж ирж болзошгүй түймрийг унтраахаар хилийн зурвас дагуу, мөн ОХУ-ын нутагт түймрийг унтраахаар тус улсын ажлын хэсэг тус тус ажиллаж байна.
Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ухаа хадны-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.24-ний өдөр 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, орон нутгийн 35 иргэн, 4 автомашин, 5 мотоцикл, 16 морь, нийт 40 хүн, 9 техник хэрэгсэл, 12 ердийн хөсөгтэйгээр ажиллаж, 2015.04.25-ны өдрийн 03:00 цагт түймрийг цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг “Баруун жаргалант” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.24-ний өдөр 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 60 иргэн, 10 автомашин, 10 мотоцикл, нийт 87 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.25-ны өдрийн 03:00 цагт түймрийг цурамд оруулсан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн нутаг “Бухын сэрүүн” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.24-ний өдөр 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 албан хаагч, 4 автомашин, орон нутгийн 71 иргэн, 13 автомашин, нийт 107 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:00 цагт түймрийг унтраасан.
7. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 6 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Мандал-Овоо”-гийн 18 дугаар гудамжийн 12 тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 04:47 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 26 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутагт эзэн нь тодорхойгүй “Тоёота Чейзер” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 14:39 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 33 дугаар гудамжийн 65 тоотод иргэн Л-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 16:39 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 36 дугаар гудамжийн 114 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 23:14 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Макдам” ХХК-ийн харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 11:12 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 56 дугаар ангийн 6 албан хаагч,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Хувийн байр”-ны 17 тоотод иргэн Б-н хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 14:16 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 37 дугаар ангийн 6 албан хаагч,
Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Малчид”-ын 15 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Э-н хашаанд хураалттай мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 14:31 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 50 дугаар ангийн 12 албан хаагч,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутагт иргэн Э-н бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.24-ний өдрийн 17:21 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 32 дугаар ангийн 6 албан хаагч,
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 5 дугаар гудамжийн 26 тоотод иргэн Б-н хашаа, хураалттай аргал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 01:12 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 59 дүгээр ангийн 5 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 7 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Сантайн” зоогийн газарт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 01:47 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР