Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх аврах ажиллагаа

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар багийн нутаг “Доод нарийн” гэдэг газар нутагладаг иргэн Б /2 настай, эмэгтэй/ нь 2015.04.22-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон. “Агар” голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2015.04.23-ны өдрийн 07:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 7 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 10 иргэн, 4 мотоцикл, нийт 17 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг мөн өдрөөс зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөний үндсэн дээр эрлийн ажиллагааг 2015.04.25-ны өдрөөс зогсоосон.

2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч 2015.04.23-ны өдөр Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 2, 3 аймгийн 4 сумын нутагт “Боом” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 6 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 14, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 24 сумын нутагт 25 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан,Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Өлзийт” багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Баян-Эх” багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-ийн 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Баян багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Өлзийт сумын Байн-Ам багийн нутаг “Байн-Ам” гэдэг газар эзэн нь тодорхойгүй 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.12-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.04.11-ний өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-ын 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг  “Улаан хад” гэдэг газар малчин  Д-ийн 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-ын 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-ийн 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан  сумын  Бүрэн  багийн  төвд  малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр  2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан. Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 12 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дадал сумаас 9 иргэн, Норовлин сумаас 26 иргэн, нийт 116 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 2015.04.19-ний өдрийн 17:40 цагт цурамд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газар тархан шатсан түймэр 2015.04.25-ны өдөр цурамнаас  алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг  аймгийн Онцгой байдлын хэлтсийн 39 албан хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Аврах тусгай ангийн 36 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, Хилийн 0257 дугаар ангийн 40 албан хаагч, сум, орон нутгийн 181 иргэн, нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна. Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан, хойд хэсэг нь асаж байгаа тухай мэдээлсэн.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг  “Баруун эхний халуун ус” гэдэг газар /сумаас урд зүгт 70 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны 23:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, сум, орон нутгийн 5 иргэн, нийт 13 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хилийн цэргийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч ОБЕГ-ын ГТТГ-ын дарга ахалсан АТА-ийн 21, ХХЕГ-ын 1, ЗХ-ний 303 дугаар ангийн 3, нийт 26 албан хаагч 2015.04.25-ны өдрийн 07:04 цагт ниссэн. ХХЕГ-ын шуурхай жижүүрээс авсан мэдээгээр түймэр Заставын баруун тал буюу Минжийн голынхоо баруун талд нутгийн гүндээ 2 км-ийн гүнтэй, өргөн нь 800-900 метрийн хэмжээтэй орж ирсэн, түймэр лүү газраар хүрэх боломжгүй, бартаа ихтэй тухай мэдээлсэн. Өглөөний 06:00 цагийн байдлаар түймэр модондоо уугилттай,  асалт нь багассан, хур тунадас ороогүй, салхи тогтвортой тухай мэдээлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Уг түймэр нь тус сумын Заяат багийн нутаг “Хайчийн гол” гэдэг газар тархан шатсан. Дорноговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Аврах тусгай ангийн 20 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 17 албан хаагч, нийт 61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулсан. ЗХ-ний 327 дугаар ангийн 96 албан хаагч, ХЦ-ийн 0132 дугаар ангийн 35 албан хаагчтай бүрэлдэхүүн түймрийн голомтоос буусан.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг “Баруун жаргалант” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.24-ний өдөр 19:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, орон нутгийн 98 иргэн, нийт 125 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.25-ны өдрийн 03:00 цагт түймрийг цурамд оруулсан.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг “Хувийн эх” гэдэг газар /сумын баруун урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, сум, орон нутгийн 65 иргэн, нийт 77 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.26-ны өдрийн 06:30 цагт цурамд оруулсан. Түймрийн голомтонд өнгөрсөн хоногт бороо орсон.

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Богино гүвээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 3 албан хаагч, сум, орон нутгийн 40 иргэн, нийт 43 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 23:56 цагт цурамд оруулсан. /Түймэрт 90 орчим га талбай шатсан./

Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн “Шар тээг” гэдэг газар /аймгаас 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн аймгийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, сум, орон нутгийн 20 иргэн, нийт 29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 23:56 цагт цурамд оруулсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Богд Хан-Уулын Нүхтийн аманд хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 97 албан хаагч, Богд Хан-Уулын хамгаалалтын захиргаа болон иргэд нийлсэн 71 иргэн, нийт 168 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:20 цагт цурманд оруулсан.

Завхан аймгийн Баянтэс сумын нутаг, Монгол Улсын хилийн 255 дугаар тэмдэгтийн чиглэлд ОХУ-ын талд ойн түймэр асч байна гэсэн дуудлагыг 2015.04.21-ний өдөр 17:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 24 албан хаагч, Хилийн цэргийн 0277 дугаар ангийн 42 албан хаагч, орон нутгийн 19 иргэн, нийт 85 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр хил давж орж ирж болзошгүй түймрийг унтраахаар хилийн зурвас дагуу байрласан байсныг 2015.04.25-ны өдрийн хилийн уулзалтаар Монгол Улсын хилийн чиглэлд асаж байсан түймэр унтарсан гэж үзсэнээр бүлгүүдийг буулгасан. Хилийн цэргийн албан хаагчид хяналт тавьж байгаа.

Ховд аймгийн Булган сумын Алаг толгой багийн нутаг, “Ярантын гүүр”-ний доод талд бургас шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 19:25 цагт /20:10 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын 12 албан хаагч, Хилийн цэргийн 0130 дугаар ангийн 25 албан хаагч, нийт 37 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 21:09 цагт бүрэн унтраасан. /Түймэрт 0.4 га талбай шатсан./

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Дэрсэн“ гэдэг газар /сумын төвөөс 40 км зайтай/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 10:08 цагт хүлээн авч тус сумын 30 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:10 цагт бүрэн унтраасан.

Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “Ухаа хадны-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.24-ний өдөр 21:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 5 албан хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт 40 хүн, 9 техник хэрэгсэл, 16 ердийн хөсөгтэйгээр ажиллаж, 2015.04.25-ны өдрийн 03:00 цагт түймрийг цурамд оруулж, 2015.04.25-ны өдрийн 16:22 цагт бүрэн унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын Баянбүрд багийн нутаг, “Хоолтын даваа”-ны орчим хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:25 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, Төмөр замын 6 дугаар зөрлөгөөс 58 албан хаагч, орон нутгийн 4 иргэн, нийт 72 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 15:15 цагт бүрэн унтраасан.

Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга багийн нутаг “Нагал хаан” ууланд хээрийн тйүмэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 20 албан хаагч, Эрдэнэ сумаас 84 иргэн, Архуст сумаас 100 иргэн, 20 автомашин, нийт 216 хүн, 33 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:50 цагт бүрэн унтраасан.

Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ сумдын зааг, “Дөтлүүрийн богино” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай 2015.04.25-ны өдрийн 17:05 цагт хүлээн авч Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 8 албан хаагч, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 20 албан хаагч, Баяндэлгэр сумаас 20 иргэн, Эрдэнэ сумаас 20 иргэн, нийт 68 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:10 цагт бүрэн унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Эвэн багийн нутаг “Өндөр худаг” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 15:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, сум, орон нутгийн 37 иргэн, нийт 49 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр унтраасан. /Түймэрт 160-170 орчим га талбай шатсан./

5. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 13, зөрчлийн 48, орон нутагт гал түймрийн 11, зөрчлийн 5 дуудлагатай байлаа. Үүнд:

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Суврагны үзүүр” гэдэг газар иргэн Н-ийн малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 17:45 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 40 дүгээр ангийн 8 албан хаагч, сум, орон нутгийн 11 иргэн, нийт 19 хүн,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багийн Нарангийн 139 тоотод иргэн иргэн Т-ийн өвөлжөө, саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 18:01 хүлээн авч Аврах, гал унтраах 19 дүгээр ангийн 6 албан хаагч,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн нутагт, иргэн Ц-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 19:38 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 61 дүгээр ангийн 7 албан хаагч,

Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 1-48 айлын орон сууцны дэргэд модон амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 06:56 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 41 дүгээр ангийн 5 албан хаагч,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Баянбулагийн 1А гудамжийн 4 тоотод иргэн Д-ийн хашаанд 0,7 га газрын шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны 14:56 цагт хүлээн авч Аврах, Гал унтраах 51 дүгээр ангийн 7 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн Сансарын 3-15 тоотод иргэн Г-ийн өвөлжөө, задгай өвс, малын бууц шатаж  байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 22 дугаар ангийн 8 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн 72 дугаар гудамжийн 2 тоотод иргэн Я-ын хашаа, түлээний амбаар, түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 19:07 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу Хабитат багийн 1 дүгээр гудамжийн 9 тоотод иргэн Э-ийн хашаа, түлээний амбаар, түлээний мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 17:01 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,

Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн “Бяцхан хөндлөн” гэдэг газар зуслангийн 4 байшин, 5 га орчим талбайн шар өвс шатсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 12:27 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, нийт 28 хүн,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Ажилчны 4-11 тоотод Э-ийн хашаа, 2 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч Аврах, гал унтраах 52 дугаар ангийн 6 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиатын 11-5 тоотод иргэн иргэн Ч-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 17:32 цагт тус тус хүлээн авч Аврах, гал унтраах 52 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top