1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын 8 дугаар багийн нутаг Ховд голын усны түвшин дээшилсний улмаас далан нурж ойр хавийн 20 гаруй айл усанд автсан дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус сумын мэргэжлийн ангийн 60 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 21:00 цагт даланг сэргээн босгож дууссан.
2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч 2015.04.23-ны өдөр Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 2, 2 аймгийн 3 сумын нутагт “Боом” өвчний 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 5 аймгийн 11 сумын нутагт “Галзуу” өвчний 13, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 22 сумын нутагт 23 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан,Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн нутаг “Доод захын цачирт” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.03.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.27-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Өлзийт” багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Түнэл сумын “Баян-Эх” багийн нутаг “Хатуугийн булан” гэдэг газар малчин Ч-ийн 6 ямаа 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 ямаа нь хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн нутаг “Цагаан дэнж” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-ийн 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Төгрөг сумын Баян багийн нутаг “Суль” гэдэг газар малчин Б-ийн хотонд 2015.03.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй 1 үнэг орж, 8 ишиг, 1 ямаа руу ноцсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.03.31-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн нутаг “Зүүн бууц” гэдэг газар малчин Г-ийн хотонд 2015.04.11-ний өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Баян-Агт сумын Дулаанхаан багийн нутаг “Булгиарын-Ар” гэдэг газар малчин У-ын 1 үхэр 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг “Улаан хад” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-ын 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-ийн 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан. Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 57 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 12 албан хаагч, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дадал сумаас 9 иргэн, Норовлин сумаас 26 иргэн, нийт 116 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 2015.04.19-ний өдрийн 17:40 цагт цурамд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газар тархан шатсан түймэр 2015.04.25-ны өдөр цурамнаас алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн 39 албан хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Аврах тусгай ангийн 36 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, Хилийн Цэргийн 0257 дугаар ангийн 40 албан хаагч, сум, орон нутгийн 181 иргэн, нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна. Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан, хойд хэсэг нь асаж байгаа тухай мэдээлсэн.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хилийн цэргийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч ОБЕГ-ын ГТТГ-ын дарга хурандаагаар ахалсан ХХЕГ-ын 1, АТА-ийн 21, ЗХ-ний 303 дугаар ангийн 3, нийт 26 албан хаагч 2015.04.25-ны өдрийн 07:04 цагт нисэж, түймрийн голомтод 08:30 цагт очиж, Минжийн заставаас 3 албан хаагч, нийт-24 албан хаагч ажиллаж 2015.04.26-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод 18:54-19:50 цагийн хооронд бороо орсон.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч, уг түймэр нь тус сумын Заяат багийн нутаг “Хайчийн гол” гэдэг газар тархан шатсан. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, нийт-61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Богино гүвээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 52 иргэн, 3 автомашин, нийт-64 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 23:56 цагт цурамд оруулсан. /Түймэрт 90 орчим га талбай шатсан/
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Богд Хан-Уулын Нүхтийн аманд хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 64 албан хаагч, 5 автомашин, Богд Хан-Уулын хамгаалалтын захиргаанаас 13 ажилтан, нийт 77 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 20:20 цагт цурамд оруулсан. /Шатсан талбай 30 га/
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн нутаг “Хувийн эх” гэдэг газар /сумын баруун урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 65 иргэн, 4 автомашин, нийт 77 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.26-ны өдрийн 06:30 цагт цурамд оруулсан. Түймрийн голомтод өнгөрсөн хоногт бороо орсон. 2015.04.26-ны өдрийн 11:00 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогч Т-т хүлээлгэн өгсөн.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг “Баруун жаргалант” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.24-ний өдөр 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 15 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 98 иргэн, 10 автомашин, нийт 125 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.25-ны өдрийн 03:00 цагт түймрийг цурамд оруулж 2015.04.26-ны өдрийн 12:00 цагт унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-д хүлээлгэн өгсөн.
Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд багийн “Шар тээг” гэдэг газар /аймгаас 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Орон нутгийн 20 иргэн, 4 автомашин, нийт-29 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 23:56 цагт цурамд оруулж 2015.04.26-ны өдрийн 15:30 цагт бүрэн унтрааж хүлээлгэн өгсөн.
Төв аймгийн Эрдэнэ сумын “Шохойн цагаан булаг” гэдэг газар / сумаас баруун тийш 21 км / хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 14:12 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 12 албан хаагч, 1 автомашин, сумаас 60 хүн. 11 автомашин, нийт-72 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:35 цагт бүрэн унтраасан. /Шатсан талбай 20.3 га газар/
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Баруун эхний халуун ус” гэдэг газар /сумаас урд зүгт 70 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны 23:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 75 иргэн, 9 автомашин, нийт -95 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.26-ны өдрийн 14:22 цагт цурамд оруулж 23:30 бүрэн унтраасан байна. Иргэдийг буулгаж Онцгой байдлын 20 албан хаагч манаж хоноод маргааш орон нутагт хүлээлгэж өгөхөөр болсон.
5. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 9, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 13-569 тоотод Хүслэн очир ХХК-ийн 4х6 хэмжээтэй агуулахад их хэмжээний цаасан хайрцаг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 08:22 цагт хүлээн авч Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Талх чихэр ХК-ийн хашаанд хог, шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зуслангийн задгайд иргэн П-н хашаанд хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Орбитын ХЦ-ийн 0151 дүгээр ангийн хашаанд 60х20 хэмжээтэй цэргийн байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 15:32 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр 1013 тоот иргэн Б-н хашаанд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 15:27 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхоны 6 дугаар гудамжийн 189Б тоотод иргэн Б-н 6х4 хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 15:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын хашаанд 3х3 хэмжээтэй харуулын байр, хаягдал дугуйнууд шатаж шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 17:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Зуны зуслангийн 1 дүгээр гудамжийн 2 тоотод иргэн Ч-н 22х8 метрийн хэмжээтэй өвөлжөө, 26 хонь, ямаа, 9 ишиг, 1 тугал шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 18:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС-ын 5 дугаар гудамжийн 113 тоотод иргэн Г-н 5 ханатай гэр эд хогшлын хамт, /бүрэн шатсан/ 6х4 хэмжээтэй гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны 20:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймаг Мандал сум 2 дугаар баг Партизаны гудамжийн 18 тоотод иргэн М-н хашаа нь доторх бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.26-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР