Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Уснаас эрэн хайх:

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Туул голын гүүрний дэргэд Туул голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 14:55 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж /50-55 орчим настай, нэр хаяг тодорхойгүй/ эрэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч 2015.04.23-ны өдөр Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүргүүлсэн. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 5 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 12, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 16 сумын нутагт 19 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан,Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдөр “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Өвчилсөн байж болзошгүй малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гровотаз” ХХК-н гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Өлзийт” багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-ийн 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр  2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн “Хайрхан” хорооллын 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн М-ийн 1 ямаа 2015.04.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг “Сүж” гэдэг газар малчин Б-ийн 1 нохой 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Нарт багийн нутаг  “Улаан хад” гэдэг газар малчин  Д-ийн 1 үхэр 2015.04.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн нутаг “Шанхдай” гэдэг газар малчин Г-ийн 2 үхэр 2015.04.13-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт багийн нутаг “Их-Эрээний бууц” гэдэг газар малчин А-ын 1 морь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.15-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-ийн 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан  сумын  Бүрэн  багийн  төвд  малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-н 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр:

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт /09:40 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумдын нутагт тархан шатсан. Монгол Улсын  хилийн  828 дугаар тэмдэгтээр 2015.04.15-ны өдөр ОХУ-аас орж ирсэн түймэр Хэнтий аймгийн Дадал сумаар дамжин Норовлин сумын нутаг “Эмгэнт” гэдэг газрын түймэр цурамнаас алдагдаж тус сумын Онон багийн “Баруун, зүүн Хавчуу”, “Бэрхийн-Ам”, “Улаан-Өндрийн” даваанд тархан асч байна. “Шивэртийн” даваанаас “Онон” гол хүртэл 33 км газар цурав татсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 43 албан хаагч, 5 автомашин, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 13 албан хаагч, 1 автомашин,  нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 6 автомашин, нийт 108 хүн, 19 техник хэрэгсэлтэйгээр  бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газар тархан шатсан түймэр 2015.04.25-ны өдөр цурамаас  алдагдаж, тус сумын Эрээн багийн төвөөр дамжин шатсаныг  аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, 4 автомашин, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын  12 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 36 албан хаагч, 3 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, 2 автомашин, ХЦ-ийн 0275 дугаар ангийн 40 албан хаагч, 4 автомашин, орон нутгийн 181 иргэн, 14 автомашин, нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна. Түймрийн баруун, урд, зүүн хэсгийг цурамд оруулсан, хойд хэсэг нь асаж байна “Үйсэнгийн зоо”, “Шинэстэй”, “Битүү”, Эрээн давааны араар “Хүрэл тохой”, “Дарьхинтын адаг” гэдэг газар нутагладаг 8 айлыг түймрээс гаргаад цурав тавьж;

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт /11:45 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь тус сумын Заяат багийн нутаг “Хайчийн гол” гэдэг газар тархан шатсан. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Аврах тусгай ангийн 20 албан хаагч, 2 автомашин, нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, нийт-61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж бүрэн унтраахаар;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Их-Өл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, Ренчинлхүмбэ сумын 8 иргэн, 1 автомашинтай  Цагааннуур сумын 10 иргэн, 8 мотоциклтой, нийт 30 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр;    

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх  багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 30 иргэн, 2 автомашинтай, нийт 47 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04:27-ны өдрийн 23:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 8 иргэн, 1 автомашинтай, нийт 21 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хилийн цэргийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч ОБЕГ-ын ГТТГ-ын дарга хурандаа С.Залуухүү ахалсан АТА-ийн 22, Хилийн цэргийн 4, ЗХ-ний 303 дугаар ангийн 3 албан хаагч, нийт 29 албан хаагч 1 нисдэг тэрэгтэй,  ажиллаж 2015.04.26-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулсан.  АТА-ын 10 албан хаагч манаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны  нутаг Богд Хан-Уулын Нүхтийн аманд хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 17:19 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 53 албан хаагч, 6 автомашин, Богд Хан-Уулын хамгаалалтын захиргааны  13 албан хаагч, нийт 66 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.27-ны  өдрийн 17:28 цагт;

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Богино гүвээ” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашин, сум, орон нутгийн 52 иргэн, 3 автомашин, нийт-64 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.27-ны өдрийн 21:00 цагт;

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэн далай багийн “Мангирт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 13:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 11 иргэн, 3 автомашин, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.27-ны өдрийн 15:35 цагт тус тус  унтраасан.

5. Объектын гал түймэр:  

Нийслэлд гал түймрийн 13, орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалант”-ын 10 дугаар гудамжийн 278 тоотод иргэн Э-н байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 07:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Зээл”-ийн 38 дугаар гудамжийн задгайд иргэн Б-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 12:32 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 4 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг “Зайсан толгой” баруун хойд талд Туул голын гүүрний дэргэд бургас шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 15:03 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Хужирбулан”-гийн 27 дугаар гудамжийн 1236 тоотод иргэн Б-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж улмаар 1237 тоотод иргэн А-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 15:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 9 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны “Согоот”-ын 85 дугаар гудамжийн 1255 тоотод иргэн Б-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 14:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Горхи”-ны 3 дугаар гудамжийн 3 тоотод иргэн Б-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 17:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Годойн зуслангийн 90 тоотод иргэн Д-н хашаанд хүлэмж, хөрсний өнжмөл өвс, мөн 91 тоотод иргэн Ц-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн 53 дугаар гудамжийн 423 тоотод иргэн О-н хашаанд, мөн 424 тоотод иргэн Б-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч;

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг “Далан давхар”ын оршуулгын оршуулгын газрын дэргэд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 15:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч;

Баянзүрх  дүүргийн 23 дугаар хорооны Баатархайрханы 52 дугаар гудамжийн 2Б хэсгийн 1588 тоотод иргэн М-н гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 16:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны 60-н айлын байрны хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг Богдхан уулын Жаргалантын амны хойд талд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн 52 дугаар гудамжийн 296/Б тоотод иргэн А-н хашаанд, мөн 297 тоотод иргэн Г-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч;

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 1 дүгээр багийн 5 дугаар хэсгийн задгайд иргэн Ц-н малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 16:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 40 дүгээр ангийн 8 албан хаагч;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нэгдэлчин” зочид буудлын гадна талбайд иргэн Э-н эзэмшлийн 98-51 УНЧ улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top