Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс “Онцгой байдлын албаны үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийх төлөвлөгөө-2015” болон бусад холбогдох шийдвэрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”, “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх журам”-ын дагуу дараах арга хэмжээ, хөтөлбөр, төлөвлөгөө, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зөвлөмжөөр хангаж ажиллалаа. Үүнд:
ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНД ХЭРЭГЖИЖ БАЙГАА ХУУЛЬ ТОГТООМЖ, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙН 2014 ОНЫ ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ
Онцгой байдлын ерөнхий газар 2014 онд Ерөнхийлөгчийн зарлиг 2, Улсын Их хурлын тогтоол 3, Засгийн газрын тогтоол 26, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл 5, нийт 36 шийдвэрийг хяналтад авч ажилласан байна. Дээрх хяналтад авсан шийдвэрээс:
Бүрэн биелэсэн 55
90 хувьтай биелэсэн 2
70 хувьтай биелэсэн 2
50 хувьтай биелэсэн 1
10 хувьтай биелэсэн 1
Биелээгүй буюу 0 хувьтай, тасарсан шийдвэр байхгүй 96.4 хувийн биелэлттэй байна.
Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 39 дүгээр тогтоолыг Засгийн газрын 2014 оны 110 дугаар тогтоолоор хүчингүй болгосон тул биелэлтийг тооцоогүй болно.
Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийн 2014 оны хэрэгжилт 96,4 хувьтай гэж дүгнэлээ
“ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР”-т ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУСГАГДСАН ЗОРИЛТ, АРГА ХЭМЖЭЭНИЙ 2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ
“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас хэрэгжүүлэхээр тусгагдсан 2 зорилтын хүрээнд 7 арга хэмжээг хэрэгжүүлэхээр Онцгой байдлын ерөнхий газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд жил бүр тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Үүнд:
– Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 264 дүгээр зорилт буюу “Аюулгүй байдлыг хангах байгууллагын хүч хэрэгсэл, техник хангамжийг сайжруулж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх” зорилтын 4 арга хэмжээ, 265 дугаар зорилт буюу “Монгол Улсын эдийн засаг, байгаль экологийн аюулгүй байдлыг хангахад аюулгүй байдлыг хангах байгууллагын оролцоог нэмэгдүүлж, бодлогын шийдвэр гаргахад мэдээллийн бодит дэмжлэг үзүүлэх, аливаа сөрөг нөлөөлөл, үйл ажиллагаатай тэмцэх ажлыг идэвхжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх” зорилтын 3 арга хэмжээний хэрэгжсэн байдлыг нэгтгэвэл:
264.7. – 40 %
264.8. – 70 %
264.9. – 40 %
264.10. – 10 %
265.1. – 50 %
265.2. – 70 %
265.3. – 100 %
“Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилт нь 2014 оны байдлаар 54,3 хувьтай хэрэгжсэн бөгөөд хөтөлбөрт тусгагдсан ажлын хэрэгжилт төлөвлөгөөний дагуу 2015-2016 онд бүрэн ханган биелүүлэх боломжтой байна.
“ГАМШГААС ХАМГААЛАХ ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ 2014 ОНЫ БИЕЛЭЛТИЙН ТАЙЛАНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ
“Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” нь 2012-2020 он хүртэл 5 зорилт, 49 хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүнээс:
2012 онд хэрэгжүүлэх 2 арга хэмжээ,
2013 онд хэрэгжүүлэх 6 арга хэмжээ,
2014 онд хэрэгжүүлэх 6 арга хэмжээ,
2015 онд хэрэгжүүлэх 7 арга хэмжээ,
2016 онд хэрэгжүүлэх 4 арга хэмжээ,
2017 онд хэрэгжүүлэх 1 арга хэмжээ,
2020 онд хэрэгжүүлэх 23 арга хэмжээ
төлөвлөгдсөн.
“Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, 2012-2020 он хүртэл 5 зорилт, 49 хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхээс 4 хэрэгжүүлэх арга хэмжээний хугацаа болоогүй тул 2014 оны байдлаар 5 зорилт, 45 хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг тооцож, биелэлт 53.7 хувьтай хэрэгжсэн байна.
Дээрх хэрэгжүүлэх арга хэмжээний дутуу биелэлттэй байгаа арга хэмжээнүүдийн боловсруулалт, үр дүнгээс харахад 15 хэрэгжүүлэх ажлыг ЭМСЯ, БСШУЯ, ХХААЯ, СЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн бөгөөд огт хэрэгжээгүй, тасарсан арга хэмжээ байхгүй байгаа боловч санхүүгийн хүндрэлтэй байдал, Засгийн газар болон бусад Гамшгаас хамгаалах Улсын албад, яамдын үйл ажиллагааны шийдвэрээс шалтгаалан хэрэгжилт удааширсан байна. Дутуу биелэлттэй байгаа хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн дийлэнх нь хөрөнгийн асуудал шийдвэрлэгдээгүйгээс шалтгаалж биелэгдээгүй байна.
“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2014 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ”-д ОНЦГОЙ БАЙДЛЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ТУССАН АРГА ХЭМЖЭЭНИЙ БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д Онцгой байдлын ерөнхий газар Барилга хот байгуулалтын яамтай хамтран хэрэгжүүлэхээр дараах арга хэмжээг тусгагдсан. Үүнд:
Зорилт 23: “Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх үйл ажиллагаанд төв, орон нутаг, мэргэжлийн байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ” үндсэн зорилтийн хүрээнд:
Хэрэгжүүлэх арга хэмжээ: Эрдэнэт, Дархан, Хархорин, Ховд, Улиастай, Зуунмод болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийх /Биелэлт 50%/
Хэрэгжүүлэх арга хэмжээ: Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг тодорхойлоход чиглэсэн инженер-геологи, гидрогеологи, газар хөдлөлт, тектоникийн судалгааны ажлыг орчин үеийн технологийн түвшинд хийх /Биелэлт 100%/
буюу арга хэмжээний биелэлт 75 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлсэн байна.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд БХБЯ-тай хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан 2 арга хэмжээг хэрэгжүүлэхэд Барилга хот байгуулалтын яам, тухайн аймгийн Засаг дарга нарын хариуцан гүйцэтгэх “Барилга байгууламжийг паспортжуулах үзлэг, оношлогоо хийх” ажил 2014 оны төсвийн хөрөнгө санхүүгийн хүндрэлээс шалтгаалан хийгдээгүй байна.
“ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ”-ний БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙСЭН ТУХАЙ
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2014 онд Гамшгаас урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмжийг дээшлүүлж, гамшигтай тэмцэх чадавхийг бэхжүүлнэ. гэсэн үндсэн зорилтын хүрээнд нийт 4 үндсэн арга хэмжээний хүрээнд 19 үйл ажиллагаа, 192 ажил үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөж ажил үйлчилгээний биелэлт 96,8 хувьтай хэрэгжсэн байна.
Биелэлт |
Ажил үйлчилгээ |
100 хувьтай буюу бүрэн биелэсэн |
183 |
90 хувьтай ажил үйлчилгээ бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн |
1 |
80 хувьтай ажил үйлчилгээ бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн |
1 |
70 хувьтай бэлтгэл болон боловсруулалтын шатны ажил бүрэн хийгдсэн |
1 |
50 хувьтай буюу боловсруулалтын ажил хийгдсэн, ажил тодорхой хэмжээнд эхэлсэн |
1 |
Цаашид төлөвлөгдсөн ажил үйлчилгээнээс цаг хугацаа, санхүүгийн боломж, харилцагч байгууллагуудаас гаргасан хүсэлтээс шалтгаалж 2014 онд хэрэгжих боломжгүй болсон |
5 |
АВРАХ ТУСГАЙ АНГИ, АВТО БААЗЫН 2013, 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТ ХИЙСЭН ТУХАЙ
Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай анги, Автобаазын 2013, 2014 оны үйл ажиллагаанд иж бүрэн шалгалтыг хийж, дүнг Онцгой байдлын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Иж бүрэн шалгалтаар Аврах тусгай анги 80.5, Автобааз 85.3 оноотой дүгнэгдлээ.
Санхүүгийн сахилга батыг сайжруулах чиглэлээр дараах үүрэг даалгавар, зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Ангийн захирагчийн зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг улирал бүр тооцож, үнэлж дүгнэх.
Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалын хавсралт НХМаягт БМ-9 маягтаар бараа материалын тайланг баталгаажуулж тайлагнаж ажиллах
Орон сууцны гэрээг шинэчлэн байгуулж, байр ашиглалттай холбогдон гарсан зардлыг ОБЕГ-ын даргын 2013 оны 2-р сарын 15-ны өдрийн А/131 тушаалыг үндэслэн нэгдсэн нэг үнэ тарифаар баталгаажуулах, байрны мөнгийг төрийн сан дахь нэмэлт санхүүжилтийн дансаар гарган мөнгөн хөрөнгийн бүртгэл тайландаа тусган тайлагнах.
Одоо мөрдөгдөж байгаа “Аврах, гал унтраах нэгжийн автомашин, техник, багаж зэвсэглэмжийн хангалт, эдэлгээний хугацаа, түүнд тавигдах шаардлага “CS11-0115:2010” байгууллагын стандартад өөрчлөлт оруулах,
“Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангуулах.
Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалын хавсралт НХМаягт БМ-9 маягтаар бараа материалын тайлан, агуулахын бүртгэлийг баталгаажуулж тайлагнаж ажиллах,
Шатах тослох материалын тооцоог бодож анхан шатны баримт бүрдэлийг сайжруулах, баримтыг архивын нэгж болгож үдэх