1. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 4 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 1 дүүрэг болон 7 аймгийн 15 сумын нутагт 17 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-н 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-н 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-н 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-н 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-н 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
3. Ой, хээрийн түймэр:
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутагт тархан шатсан. Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 33 албан хаагч, Аврах тусгай ангийн 13 албан хаагч, орон нутгийн 40 иргэн, нийт 86 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр 2015.04.19-ний өдрийн 17:40 цагт цурамд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газар тархан шатсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Аврах тусгай ангийн 36 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 25 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 40 албан хаагч, орон нутгийн 181 иргэн нийт 333 хүн, 28 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04:27-ны өдрийн 23:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, орон нутгийн 83 иргэн нийт 98 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Уг түймэр нь тус сумын Заяат багийн нутаг “Хайчийн гол” гэдэг газар тархан шатсан. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Аврах тусгай ангийн 20 албан хаагч, нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Хилийн цэргийн 0275 дугаар ангийн 17 албан хаагч нийт 61 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр 2015.04.25-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хилийн цэргийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:44 цагт хүлээн авсан. Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү ахалсан Аврах тусгай ангийн 22, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 3 албан хаагч, Хилийн цэргийн 0287 ангийн 4, нийт 29 албан хаагч, 1 нисдэг тэрэгтэйгээр ажиллаж, 2015.04.26-ны өдрийн 19:00 цагт түймрийг цурамд оруулсан.
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, орон нутгийн 83 иргэн нийт 100 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.28-ны өдрийн 21:43 цагт түймрийг цурамд оруулсан.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Их-Өл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 42 иргэн нийт 55 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.28-ны өдрийн 22:55 цагт түймрийг цурамд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Жалгын-Эх” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгийн 80 иргэн нийт 84 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:01 цагт цурамд оруулсан.
Увс аймгийн Тэс сумын 8 дугаар багийн нутаг “Ногоон машин” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04:28-ны өдрийн 23:30 цагт хүлээн авч Хилийн цэргийн 0311 дүгээр ангийн 4 албан хаагч, орон нутгийн 12 иргэн нийт 16 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.29-ний өдрийн 06:30 цагт түймрийг унтраасан.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 10, орон нутагт гал түймрийн 7 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны “Зүүн салаа”-ны 8 дугаар гудамжийн задгайд эзэн нь тодорхойгүй 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Дэнж”-ийн 42 дугаар гудамжийн задгайд эзэн нь тодорхойгүй 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 13:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 2 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны “Яргайт”-ын 43 дугаар гудамжийн 721 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 5 албан хаагч,
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 42 дугаар гудамжийн 92 тоотод өнжмөл өвс шатсаны улмаас тус тоотод иргэн Б-н 2 байшин, амбаар, 93 тоотод иргэн Болдбаатарын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 15:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10, Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн нийт 22 албан хаагч, 5 техник хэрэгсэлтэйгээр,
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны “Хуцаа”-гийн 9 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 17:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны задгайд иргэн Б-н 4 ханатай гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 18:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны “Монлаа”-гийн 2 дугаар гудамжийн 32 тоотод иргэн Э-н хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 18:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны “Баянгол”-ын 57 дугаар гудамжийн 5 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 03:31 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Нарангийн гол”-ын 57 дугаар гудамжийн 12 тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 04:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч,
Налайх дүүргийн 3 дугаар хорооны “Замчин”-ы 10 дугаар гудамжийн 71 тоотод иргэн Б-н чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 05:46 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Булаг”-ийн 14 дүгээр гудамжийн 9 тоотод иргэн Н-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 12:36 цагт Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 10 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ихзалуу багийн 21 дүгээр гудамжийн 19 тоотод иргэн О-н байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн “Радио релей” байрны 8 тоотод иргэн Б-н тагтан дээр эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 16:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 6 албан хаагч,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар багийн “Зоог”-ийн 3 дугаар гудамжийн 7 тоотод иргэн М-н хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 18:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 7 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут багийн 12 дугаар гудамжийн 1 тоотод иргэн З-н байшин, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 18:18 цагт хүлээн авч газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн 3 дугаар гудамжийн 25 тоотод иргэн Д-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн “Төмөр зам”-ын 119 дүгээр байрны 6 тоотод иргэн Г-н эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 00:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 37 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР