Монгол орны зүүн аймгуудын нутаг дэвсгэрт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж буй онцгой байдлын байгууллагын албан хаагчдын мэдээлэл, холбооны найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, суурин утас, интернет модем болон сүлжээндээ үнэгүй ярих эрх зэргийг чин сэтгэлийн бэлэг болгон өгсөн танай хамт олонд талархал илэрхийлье.
Энэ бол төрийн ачааг үүрэлцэж, нийгмийн сайн сайхны төлөөх үндэсний бизнес эрхлэгчдийн үлгэр жишээ болохуйц санал санаачилга, орчин үеийн компанийн соёлыг илтгэсэн сайн үйлс хэмээн хүлээн авч байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.