1. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 3, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 5 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 20 сумын нутагт 19 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Өлзийт” багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хурга халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 2015.04.24-ний өдөр 3 хурга хорогдсоныг устгаж, дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-ийн 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр
Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн нутаг “Хайчин” гэдэг газар /сумаас зүүн урагш 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, сумаас 40 иргэн, Баянтүмэн сумаас 14 иргэн, нийт 66 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр;
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Дармын шанд” гэдэг газар /сумаас зүүн хойш 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, сум, орон нутгийн 51 иргэн, нийт 69 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Тус аймгийн Онцгой байдлын газраас асаж байгаа түймэр нь Дорнод аймгийн Булган сумаас орж ирсэн түймэр байна гэсэн мэдээллийг өгсөн.
Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Дэлгэр нуур” гэдэг газрын хүлрийн цурамнаас тус аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг “Харзын үзүүр” гэдэг газраар хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, Дашбалбар сумаас 31 иргэн, Чулуунхороот сумаас 11 иргэн, нийт 54 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:35 цагт цурамд оруулсан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутагт тархан шатсан. Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон Норовлин, Дадал, Цагаан-Овоо сумдын иргэд хамтран 2015.04.26-ний өдрийн 23:00 цагт цурамд оруулсан. Өглөө авсан мэдээллээр тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, сум, орон нутгийн 24 иргэн, нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр цурмыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод ажилласан Онцгой байдлын албаны бусад бүлгүүд 2015.04.29-ний өдөр буусан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Уг түймэр нь тус сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газрын түймэртэй 2015.04.26-ны өдөр нийлж тархан шатсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай анги, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0275, 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, сум, орон нутгийн иргэд хамтран 2015.04.25-ны өдөр болон 2015.04.29-ний өдрүүдэд тус тус цурамд оруулсан. Өглөө авсан мэдээллээр тус аймгийн Онцгой байдлын газрын 27 албан хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 12 албан хаагч, ХЦ-ийн 0257 дугаар ангийн 17 албан хаагч, Баян-Уул сумаас 20 иргэн, нийт 86 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр цурмыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод ажилласан Онцгой байдлын албаны бусад бүлгүүд 2015.04.29-ний өдөр буусан.
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04:27-ны өдрийн 23:02 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, Өндөрхангай сумаас 70 иргэн, Зүүнхангай сумаас 45 иргэн, нийт 130 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.28-ны өдрийн 18:00 цагийн орчим цурамд оруулсан.
Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, орон нутгийн 83 иргэн, нийт 100 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.28-ны өдрийн 21:43 цагт цурамд оруулсан.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, Хилийн цэргийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай ангийн 22, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 3 албан хаагч, Хилийн цэргийн 0287 ангийн 4, нийт 29 албан хаагч, 1 нисдэг тэрэгтэйгээр ажиллаж 2015.04.26-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулсныг бүрэн унтраахаар Аврах тусгай ангийн 10 албан хаагч, Хилийн Минжийн заставын 3 албан хаагч, нийт 13 хүн ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн “Их-Өл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, Ренчинлхүмбэ сумаас 46 иргэн, Цагааннуур сумаас 22 иргэн, нийт 81 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.28-ны өдрийн 22:55 цагт цурамд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Жалгын-Эх” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, орон нутгийн 80 иргэн, нийт 84 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:01 цагт цурамд оруулсан.
4. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны 7 дугаар гудамжийн 27, 28 тоотод иргэн П, Ч нарын хашаа, амбаарын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 11:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 22 дугаар гудамжийн 367 тоотод иргэн М-ийн эзэмшлийн 100 метр орчим хашаа, 1 га орчим өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 14:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 ахлбан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошуунаас Хайлааст орох шороон авто зам дээр иргэн Б-ын “Toyota Vitiz” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.30-ны өдрийн 01:12 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Шинэ дэнжийн 1 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Б-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 10:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 15 дугаар ангийн 5 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Охиндий” гэдэг газар оршин суугч иргэн Ж-ийн өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 12:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 5 албан хаагч,
Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Тээвэрчдийн хэсгийн 4 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Г-ийн ногооны зоорь шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 13:10 цагт тус тус хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой осол
Налайх дүүргийн 5 дугаар хороо, Бүс нуурын орчмын авто зам дээр “ГАЗ-66” загварын автомашин, “Toyota Estima” загварын автомашинууд мөргөлдөж хүн хавчуулагдаж, гэмтсэн байна гэсэн дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 13:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал, унтраах, аврах 28 дугаар ангийн 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр “Toyota Estima” загварын автомашинд зорчиж явсан иргэн С /39 настай, эрэгтэй/ нас барсан байсныг гаргаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР