Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа

Уснаас аврах, цогцос гаргах, ус зайлуулах талаар: Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны дэргэд ухсан барилгын суурийн нүх борооны усны улмаас нуралт үүсэж байна гэсэн мэдээллийг 2015.04.30-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 32 албан хаагч, 2 автомашин, 3 мотопомп, Улаанбаатар нэгтгэлээс 60 хүн, 5 автомашин, Ус сувгийн удирдах газраас 2 автомашин нийт 94 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр   ажиллан 1 метрээс  20 см хүртэл усыг соруулан гадагшлуулсан.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарангийн 5 дугаар гудамжийн 1 тоотод айл усанд автлаа гэсэн мэдээллийг  2015.04.30-ны өдрийн 14:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн  Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн 7 албан хаагч, 1 автомашинтай тасгийг гаргахад 5 дугаар гудамжийн 1 тоотоос 7 тоот хүртэл 7 айл усанд автсан байсныг Багануур Ус суваг ТӨХК-ийн эсковаторыг дайчлан 250 метр шуудуу шинээр татан хуучин ус зайлуулах шуудуутай холбон усыг зайлуулсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Харгиа амралтын газрын урд Туул голд машин усанд живлээ, 2 хүн машин дээрээ гарч зогссон байна гэсэн дуудлагыг  2015.04.30-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашин Аврах гал унтраах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашин, нийт-14 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэй гаргахад УНЦ 77-10 улсын дугаартай “Nissan Patrol” загварын автомашин голын дунд хэсэгт живж, иргэн Г /37 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/ нар машиныхаа дээр зогсож байсныг аварч, машиныг нь татаж гаргасан.

Ховд аймгийн Ховд сумын нутаг Их голын “Оцон чулуу” гэдэг газар /аймгийн төвөөс 8 км/ хүн усанд осолдсон байна гэсэн дуудлагыг тус аймгийн Цагдаагийн газраас 2015.04.30-ны өдрийн 22:20 цагт хүлээн авч тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай  очиж цогцсыг гаргаж цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Уг цогцос нь  2014.11.25-ны орой гэрээсээ ус авахаар гараад алга болсон тус аймгийн Жаргалант сумын бичигт багийн иргэн Б /47 настай, эрэгтэй/ мөн байх магадлалтай, Цагдаагийн газар шинжилгээ хийж байна.

2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 5 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 13, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 21 сумын нутагт 22 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Нарийн төлбөрийн бэхийн-Ам” гэдэг газар малчин Ө-ийн 3 үхэр 2015.03.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.01-ний өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Өлзийт” багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хурга халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 2015.04.24-ний өдөр 3 хурга хорогдсоныг устгаж, дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14 дүгээр гудамжийн 16 тоотод иргэн Э-ийн 1 нохой 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.17-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан  сумын  Бүрэн  багийн  төвд  малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн  Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/     нутаглаж байгаа “Мандал хүдэр” ХХК-ний малчин  Т-н 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

 Говь-Алтай  аймгийн Шарга сумын “Баянгол” багийн нутагт   Галзуугийн шинж тэмдэгтэй үнэг малчин Д-н 1 үхэр, 1 даагыг ноцож самардан цус гаргасан дуудлагаар 2015.04.27-ны өдөр очиж галзуу өвчний вакцин хийж 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тус тус тогтоосон. / Бүх малыг вакцинжуулсан, ариутгал халдваргүйжилтыг хийсэн/.

4. Ой, хээрийн түймэр

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн нутаг “Хайчин” гэдэг газар /сумаас зүүн урагш 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашин, сумаас 43 иргэн, 4 автомашин, нийт 64 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Дарамын шанд” гэдэг газар /сумаас зүүн хойш 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 19:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, 5 автомашин, АТА-иас 12 албан хаагч, 1 автомашин, ЗХ-ний барилгын 0338 дугаар ангиас 72 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн хэлтсээс 18 албан хаагч, 2 автомашин, сум, орон нутгийн 259 иргэн, 34 автомашин, нийт 400 хүн, 45 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.  

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Их-Өл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Ренчинлхүмбэ сумаас 35 хүн, 3 автомашин,   нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.28-ны өдрийн 22:55 цагт цурамд оруулж, унтраахаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг “Нүхт” гэдэг газар /сумаас 40 км/ Нүхтийн уурхайн зүүн талд хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.04.30-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа АТА-иас 12 албан хаагч, 1 автомашин, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, Эрдэнэцагаан сумаас 20 хүн, 2 автомашин,   нийт 30 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.30-ны өдрийн 21:05 цагт цурамд оруулж унтраахаар ажиллаж байна.    

Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Дэлгэр нуур” гэдэг газрын хүлрийн цурамнаас тус аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг “Харзын үзүүр” гэдэг газраар хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, Дашбалбар сумаас 31 иргэн, 3 автомашин, Чулуунхороот сумаас 11 иргэн, 1 автомашин, нийт 54 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:35 цагт цурамд оруулж 2015.04.30-ны өдрийн 12:00 цагт бүрэн унтрааж орон нутагт нь хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт хүлээн авч / Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутагт тархан шатсан / Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын АТА, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон Норовлин, Дадал, Цагаан-Овоо сумдын иргэд хамтран 2015.04.26-ний өдрийн 23:00 цагт цурамд оруулсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, 2 автомашин, сум, орон нутгийн 24 иргэн, 2 автомашин, нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр Норовлин сумын Онон багийн нутаг “Бэрхийн ам”, “Улаан-Өндрийн даваа” хүртэл ассан түймрийг 2015.04.30-ны өдрийн 10:00 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын орлогч Э-д 14:00 цагт хүлээлгэн өгсөн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Ульхан” гэдэг газар Монгол Улсын хилийн 838 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.19-ний өдрийн 11:40 цагт хүлээн авч / Уг түймэр нь тус сумын Өвөр-Эрээн багийн нутаг “Дархинт” гэдэг газрын түймэртэй 2015.04.26-ны өдөр нийлж тархан шатсан/  тус аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын АТА, Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хилийн цэргийн 0275, 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, сум, орон нутгийн иргэд хамтран 2015.04.25-ны өдөр болон 2015.04.29-ний өдрүүдэд тус тус цурамд оруулж, тус аймгийн Онцгой байдлын газрын 27 албан хаагч, 3 автомашин, ОБЕГ-ын АТА-ийн 12 албан хаагч, 1 автомашин, ХЦ-ийн 0257 дугаар ангийн 17 албан хаагч, 1 автомашин, Баян-Уул сумаас 20 иргэн, 3 автомашин, нийт 86 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.30-ны өдрийн 15:00 цагт бүрэн унтрааж орон нутагт нь хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 23:02 цагт хүлээн авч / Уг түймэр нь 2015.04.28-ны өдөр Зүүнхангай сумын нутаг руу тархан орсон / тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашин, Өндөрхангай сумаас 70 иргэн, 4 автомашин, Зүүнхангай сумаас 45 иргэн, 4 автомашин, нийт 130 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.28-ны өдрийн 18:00 цагийн орчим цурамд оруулсан. Өндөрхангай сумын талд 2 голомт, Зүүнхангай сумын талд байсан  3 голомтыг 205.04.30-ны өдрийн 13:00 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргад, Өндөрхангай сумын талд байсан 2 голомтыг 2015.04.30-ны өдрийн 17:19 цагт бүрэн унтрааж сумын Засаг дарга  нарт тус тус хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн нутаг “Мөстийн-Эхэн” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 83 иргэн, 7 автомашин, нийт 100 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.04.28-ны өдрийн 21:43 цагт цурамд оруулж 2015.04.30-ны өдрийн .22:10 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын орлогчид, багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгсөн.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг, ХЦ-ийн Минжийн заставын хариуцсан Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас ойн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.25-ны өдрийн 14:44 цагт хүлээн авч ОБЕГ-ын Аврах тусгай ангийн 22, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн 3 албан хаагч, Хилийн цэргийн 0287 ангийн 4, нийт 29 албан хаагч, 1 нисдэг тэрэгтэйгээр ажиллаж 2015.04.26-ны өдрийн 19:00 цагт цурамд оруулж, АТА-ийн 10 албан хаагч, Хилийн Минжийн заставын 3 албан хаагч, нийт 13 хүн ажиллаж 2015.04.30-ны өдрийн 12:00 цагт бүрэн унтрааж Минжийн заставын дарга ахмадад хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Жалгын-Эх” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.28-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 80 иргэн, 10 автомашин, нийт 84 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:01 цагт цурамд оруулж 2015.04.30-ны өдрийн 11:45 цагт бүрэн унтрааж Байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас хойт зүгт 22 км-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг ХЦ-ийн 0243 дугаар ангийн жижүүр ахмад Г  2015.04.28-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 2 албан хаагч, ХЦ-ийн 0243 дугаар ангиас 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 7 хүн, 1 автомашин нийт 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.01-ний өдрийн 04:10 цагт бүрэн унтраасан.

                                       5 .Объектын гал түймэр

Орон нутагт гал түймрийн 1  дуудлагатай байлаа. Үүнд:

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Дулааны 17-3 тоотод иргэн Х-н 4 ханатай гэр,  3х4 харьцаатай үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.04.30-ны өдрийн 18:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах  32 дугаар ангийн  9 албан хаагч,  2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

6. Техникийн холбогдолтой осол

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худаг явах замд зам тээврийн осол гарч хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг иргэн Г утсаар  мэдэгдэн 2015.04.30-ны өдрийн 11:21 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтай бүлгийг гаргахад БУА 81-86 улсын дугаартай Майти загварын автомашин замын хажуу руу онхолдож иргэн Г /43 настай, эрэгтэй/, Д /50 настай, эрэгтэй/, М /3 настай, эмэгтэй/, Б /59 настай, эрэгтэй/ нар хүнд гэмтсэн байсныг ГССҮТ-ийн хүлээн авахад шилжүүлэн өгсөн. Тус автомашины жолооч Б хөнгөн гэмтэлтэй байсан тул анхан шатны тусламж үзүүлсэн. Иргэн Ж /76 нас, эмэгтэй/ нас барсан байдалтай байсныг 22-ын товчооны постын цагдаагийн ахлах ахлагч Б-д хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

scroll to top