1. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 1 аймгийн 2 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 3 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 3, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 5 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 11, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 18 сумын нутагт 19 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Өлзийт” багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хурга халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 2015.04.24-ний өдөр 3 хурга хорогдсоныг устгаж, дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;
Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;
Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ нутаглаж байгаа “Мандал хүдэр” ХХК-ний малчин Т-н 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын “Баянгол” багийн нутагт Галзуугийн шинж тэмдэгтэй үнэг малчин Д-н 1 үхэр, 1 даагыг ноцож самардан цус гаргасан дуудлагаар 2015.04.27-ны өдөр очиж галзуу өвчний вакцин хийж 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тус тус тогтоосон. / Бүх малыг вакцинжуулсан, ариутгал халдваргүйжилтыг хийсэн/.
3. Ой, хээрийн түймэр
Дорнод аймгийн Булган сумын Хулсаншанд багийн “Оорцог” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 45 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.01-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, нутгийн 7 иргэн, 1 автомашинтай, нийт 19 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.02-ны өдрийн 02:45 цагт цурамд оруулсан.
Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн нутаг “Хайчин” гэдэг газар /сумаас зүүн урагш 50 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 албан хаагч, 2 автомашин, сумаас 43 иргэн, 4 автомашин, нийт 64 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.01-ний өдрийн 04:00 цагт унтраасан.
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Дарамын шанд” гэдэг газар /сумаас зүүн хойш 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 19:58 цагт /20:25 цагт/ цурамд оруулсан боловч тус сумын Шинэбулаг багийн “Чулуут” гэдэг газар 2015.05.01-ний өдрийн 15:42 цагт цурамнаас дахин ассан тухай дуудлагыг 2015.05.01-ний өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, 5 автомашин, АТА-иас 12 албан хаагч, 1 автомашин, ЗХ-ний барилгын 0338 дугаар ангиас 72 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн хэлтсээс 18 албан хаагч, 2 автомашин, сум, орон нутгийн 259 иргэн, 34 автомашин, нийт 400 хүн, 45 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.01-ний өдрийн 10:25 цагт цурамд оруулсан. Уг түймэрт Шинэбулаг багийн “Ухаа чулуут” гэдэг газар нутагладаг малчин О /28 настай, эрэгтэй/, Н /1 настай, эмэгтэй/, Н /25 настай, эмэгтэй/ нар өртөн түлэгдсэнийг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргээр 2015.05.01-ний өдрийн 15:50-22:03 цагийн хооронд нислэг үйлдэж, дээрх иргэдийг ГССҮТ-д хүлээлгэн өгсөн.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Их-Өл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашин, Ренчинлхүмбэ сумаас 35 хүн, 3 автомашин, нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.28-ны өдрийн 22:55 цагт цурамд оруулж, унтраахаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар баг “Нүхт” гэдэг газар /сумаас 40 км/ Нүхтийн уурхайн зүүн талд хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.04.30-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа АТА-иас 12 албан хаагч, 1 автомашин, тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашин, Эрдэнэцагаан сумаас 20 хүн, 2 автомашин, нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.30-ны өдрийн 21:05 цагт цурамд оруулсан.
Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг “Хясуу ферм” гэдэг газар Монгол Улсын хилийн 828 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутгаас ой, хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг 2015.04.15-ны өдрийн 09:30 цагт /09:40 цагт/ хүлээн авсан. Уг түймэр нь мөн аймгийн Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Дадал, Норовлин сумын нутагт тархан шатсан. Хэнтий аймгийн нутагт тархан шатсан түймрийг тус аймгийн Онцгой байдлын газар, ОБЕГ-ын АТА, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид болон Норовлин, Дадал, Цагаан-Овоо сумдын иргэд хамтран 2015.04.30-ны өдрийн 10:00 цагт унтраасан. Норовлин сумын Засаг дарга орлогч Л.Эрдэнэбатад; Дорнод аймгийн Онцгой байдлын газрын 36 албан хаагч, 3 автомашинтай, АТА-ийн 26 албан хаагч, 3 автомашинтай, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 20 иргэн, 2 автомашин, 5 мотоциклтой, нийт 94 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.04.30-ны өдрийн 20:00 цагт сумын Засаг дарга болон ойн ангийн дарга, байгаль орчны байцаагчид тус тус хүлээлгэн өгсөн.
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн Баян-Овоо гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 11 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.01-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 2 автомашинтай ажиллаж 2015.05.02-ны өдрийн 07:40 цагт унтраасан.
4.Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 5 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гандан Тэгчиглэн хийдийн хашаанд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.01-ний өдрийн 17:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны “Дэнж”-ийн 1 дүгээр гудамжийн 11/Б тоотод иргэн П-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.01-ний өдрийн 20:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Дээд буурт” гэдэг газар малчин Б-н малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.01-ний өдрийн 15:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 55 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 19 дүгээр гудамжийн 11 тоотод иргэн Ц-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.01-ний өдрийн 16:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 7 албан хаагч;
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Мөрөнгийн-Амны мухар” гэдэг газар иргэн Н-н малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.01-ний өдрийн 15:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн 7 албан хаагч;
Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багийн нутаг “Хөх чулуутын булаг” гэдэг газар иргэн М-н малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.01-ний өдрийн 15:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 19 дүгээр гудамжийн 05 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.01-ний өдрийн 20:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.
5. Техникийн холбогдолтой осол
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дүнжингарав худалдааны төвийн урд талд авто зам дээр осол болж 01-75 УНУ улсын дугаартай бага оврын ачааны автомашин авто замын хажууруу онхолдож хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.05.01-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж автомашины эд ангид хавчуулагдсан иргэн Г /49 настай, эрэгтэй/-г гаргаж НТТТ-д хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР