Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа

Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн 12 дугаар гудамжийн 6 тоотод оршин суугч А /6 настай, эмэгтэй/ нь 2015.05.02-ны өдрийн 17:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 20:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч,Цагдаагийн газрын 10 албан хаагч, орон нутгийн 10 иргэн нийт 27 хүн, 9 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:01 цагт гэрээс нь 7 км зайтай газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутагт 5 хүнтэй зорчиж явсан суудлын автомашин “Хэрлэн” голын усанд суусан тухай дуудлагыг 2015.05.02-ны өдрийн 20:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч ажиллаж, дээрх автомашиныг голын уснаас татан гаргасан.

2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 5 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 11, нийт 1 дүүрэг болон 8 аймгийн 14 сумын нутагт 15 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан  сумын  Бүрэн  багийн  төвд  малчин Б-н 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-н 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-н хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Бүрэнхайрхан, Далт Баянсудал багийн нутагт нутаглаж байгаа 67 өрх айлын 756, мөн аймгийн Үенч сумын Жаргалант, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 8 өрх айлын 166, нийт 75 өрх айлын 922 малд 2015.02.20-2015.03.13-ны өдрийн хооронд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.03.04-ний өдрийн давтан шинжилгээний хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

4. Ой, хээрийн түймэр

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Дарамын шанд” гэдэг газар /сумаас төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 19:58 цагт /20:25 цагт/ цурамд оруулсан боловч тус сумын Шинэбулаг багийн нутаг “Чулуут” гэдэг газар 2015.05.01-ний өдрийн 15:42 цагт цурмаас дахин ассан тухай дуудлагыг мөн өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Цагдаагийн газрын 18 албан хаагч, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 72 албан хаагч, орон нутгийн 259 иргэн нийт 400 хүн, 45 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.01-ний өдрийн 17:00 цагт түймрийг цурамд;

Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг “Хөх хадны зураа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 22 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.02-ны өдрийн 19:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 120 иргэн нийт 132 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:37 цагт түймрийг цурамд тус тус оруулсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Нүхт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.30-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, орон нутгийн 20 иргэн нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.02-ны өдрийн 10:45 цагт;

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хоолойнзах багийн нутаг “Их-Өл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.27-ны өдрийн 18:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, орон нутгийн 35 иргэн нийт 48 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.02-ны өдрийн 11:30 цагт тус тус түймрийг унтраасан.

5.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 1,орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 26 дугаар гудамжийн 6 тоотод иргэн Ц-н байшин, 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.02-ны өдрийн 22:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар байрны 49 тоотод иргэн Л-н тагтан дээр эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.02-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн “Оюут”-ын 4 дүгээр хэсэгт Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн ажилчдын 7 дугаар байрны 1 тоотод иргэн А-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.02-ны өдрийн 18:55 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн А /31 настай, эрэгтэй/, У /30 настай, эмэгтэй/, Э /6 настай, эрэгтэй/ нар түлэгдэж гэмтсэн.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг “Цэцэн хан” худалдааны төвийн хашаанд иргэн Х-н чингэлэгт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.02-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

6. Техникийн холбогдолтой осол

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг “Цагаан даваа” гэдэг газар хогийн төвлөрсөн цэгт байлдааны 1 ширхэг сум илэрсэн тухай дуудлагыг 2015.05.02-ны өдрийн 20:55 цагт хүлээн авч Аврах тусгай ангийн 7 албан хаагч ажиллаж, их бууны 122 мм-ийн голчтой, тэсрүүлэгчгүй 1 ширхэг сум байсныг аюулгүй болгосон.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top