Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 11 дүгээр байрны 5 тоотод оршин суугч М/50 настай эмэгтэй, сэтгэцийн өвчтэй/ 2015.05.02-ны өдрийн 10:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.05.03-ны өдрийн 07:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 6 албан хаагч, 1 автомашинтайгаар эрлийн ажиллагааг зохион байгуулах явцад аймгаас зүүн хойш 40 км-т “Суман хайрхан” гэдэг газраас эсэн мэнд олдсон тухай мэдээлэл ирсний дагуу эрлийн ажиллагааг зогсоосон.  

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Шинэ хорооллын баруун тал, Туул голын дунд хэсэгт “Митцубиши Пажеро” загварын болон “Хюндай Грейс” загварын автомашинтай 4 иргэн усанд суусан тухай дуудлагыг 2015.05.03-ны өдрийн 17:31 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашинуудыг татан гаргасан. 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Байтаг богд” амралтын газрын дэргэд “Тэрэлж” голд “Мерседес Бенз-320” загварын суудлын автомашин суусан, автомашин дээрх 5 иргэн тусламж хүсэж байгаа тухай дуудлагыг 2015.05.03-ны өдрийн 21:54 цагт хүлээн авч тус дүүргийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 5 иргэнийг аварч гаргасан. Автомашиныг өнөөдөр татан гаргана. 

2. Газар хөдлөлт

Булган аймгийн Дашинчилэн сумаас зүүн хойд зүгт 9 км-ийн зайд /У-47o 91’;Ө-104o12’/ 2015.05.03-ны өдрийн 22:50:06 цагт /Улаанбаатарын цагаар/ 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФСХ-с мэдээлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тухайн бүс нутгийн иргэдээс тодруулахад мэдрэгдсэн, учирсан хохирол байгаагүй.

3. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 3, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 6 аймгийн 11 сумын нутагт “Галзуу” өвчний 12, нийт 1 дүүрэг болон 9 аймгийн 18 сумын нутагт 19 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан-Алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хонь 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 хонь хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн нутаг “Зүүн бүрд” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.04.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, /мөн 2015.04.10-ны өдөр 5 үнэг үхсэн/ дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан  сумын  Бүрэн  багийн  төвд  малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

5. Ой, хээрийн түймэр

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Хуулзварын ам” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 55 км-т/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.03-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч  тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, сум, орон нутгийн 70 иргэн, нийт 82 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 23:30 цагт цурамд оруулсан. /40 орчим га талбай шатсан./

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг  сумын нутаг “Хазайн” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.03-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, ХЦ-ийн 0243 дугаар ангийн 6 дугаар заставын 10 албан хаагч, сум, орон нутгийн 16 иргэн, нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:45 цагт цурамд оруулсан. 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн нутаг “Хоёр даваа” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.04-ний 03:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 05:25 цагт бүрэн унтраасан. /2 га орчим талбай шатсан./ 

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн нутаг “Дарамын шанд” гэдэг газар /сумаас төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.04.29-ний өдрийн 19:58 цагт цурамд оруулсан боловч тус сумын Шинэбулаг багийн нутаг “Чулуут” гэдэг газар 2015.05.01-ний өдрийн 15:42 цагт цурмаас дахин ассан тухай дуудлагыг мөн өдрийн 15:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, Аврах тусгай ангийн 12 албан хаагч, Цагдаагийн газрын 18 албан хаагч, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн 72 албан хаагч, орон нутгийн 259 иргэн, 34 автомашин, нийт 400 хүн, 45 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.03-ны өдрийн 20:30 цагт бүрэн унтраасан.

Завхан аймгийн Тэлмэн сумын Баянтэгш багийн нутаг “Хөх хадны зураа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 22 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.02-ны өдрийн 19:20 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 120 иргэн, нийт 132 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:37 цагт түймрийг цурамд оруулж 2015.05.03-ны өдрийн 12:07 цагт бүрэн унтраасан.

6.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжийн 11-ийн Б тоотод иргэн П-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.03-ны өдрийн 20:27 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

7. Ахуйн осол

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Замын цагдаагийн зүүн талын 60 дугаар байрны орцны тавцан дээрээс цогцос буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг 2015.05.03-ны өдрийн 21:54 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн Х/19 настай, эмэгтэй/ унаж нас барсан байдалтай байсныг буулгаж, дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн.  

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top