Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

2. Маламьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 3, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 7 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 13, нийт 1 дүүрэг болон 10 аймгийн 19 сумын нутагт 20 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн ХанУул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их-Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хоргодсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан-Алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хонь 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 хонь хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Дархинт багийн нутаг “Тохой” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.04.14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.20-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь;

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Шар нуурт” гэдэг газар малчин Г, Я нарын тус бүр 1 үхэр 2015.04.16-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

ГовьАлтай аймгийн Жаргалан  сумын  Бүрэн  багийн  төвд  малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

ГовьАлтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-ийн 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

ГовьАлтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын эх” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

ГовьАлтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

ГовьАлтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь

ГовьАлтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-н хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-н хотонд 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд   2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ойхээрийн түймэр

Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Бор хайрхан” гэдэг газарт /сумаас баруун өмнө зүгт 30 км, аймгийн төвөөс 160 км/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.04-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 30 иргэн, 4 автомашинтай, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.05-ны өдрийн 01:10 цагт;

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх  багийн нутаг Тосонгийн  Асгат /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км/ гэдэг газар,  /аймгийн төвөөс 200 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.04-ний өдрийн 14:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн газрын 1 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 3 автомашин, нийт-42 хүн 4 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж 2015.05.05-ны өдрийн 00:40 цагт;

Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Хуулзварын ам” гэдэг газар /сумаас баруун урд зүгт 55 км-т/  ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.03-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 45 иргэн, 7 автомашинтай, нийт 56 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 23:30 цагт тус тус цурамд оруулсан.

Дорнод аймгийн Сэргэлэн сумын Барчин багийн нутаг “Өлзийт-Ухаа” /сумын төвөөс баруун хойд зүгт 6 км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.05-ны өдрийн 18:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 32 иргэн, 4 автомашинтай, нийт 44 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 21:10 цагт унтраасан.

4.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 2, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн 13 дугаар гудамжийн 591 тоотод иргэн С-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.05-ны өдрийн 17:49 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч;

Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 29 дүгээр байрны 2 дугаар орцны 87 тоотод иргэн Д-н тагт дээр эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.05-ны өдрийн 19:33 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч;

Дархан-Уул аймгийн 6 дугаар багийн “Ханжаргалан”-гийн 10 дугаар гудамжийн 16 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.05-ны өдрийн 18:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 9 албан хаагч;

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн “Дуурсахын хөндий” гэдэг газар иргэн О-н эзэмшлийн 90-13 БНА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.05-ны өдрийн 18:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч;

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн 16 дугаар гудамжийн 39 тоотод иргэн Б-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.05-ны өдрийн 19:06 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top