1. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Нийслэлийн 1 дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, 7 аймгийн 12 сумын нутагт “Галзуу” өвчний 13, нийт 1 дүүрэг болон 8 аймгийн 15 сумын нутагт 16 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Гроватз” ХХК-ийн гахайн аж ахуйн 86 гахай 2015.03.30-2015.04.02-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс дээж авч, УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.02-ны өдрийн хариугаар “Гахайн мялзан” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-н 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг “Бага шанд” гэдэг газар малчин Б-н 1 үхэр 2015.04.22-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.23-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын-Эх” гэдэг газар малчин Н-н 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-н 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-н хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-н хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-н хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-н 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-н 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг “Тосонгийн-Асгат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.04-ний өдрийн 14:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн газрын 1 албан хаагч, орон нутгийн 30 иргэн нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.05-ны өдрийн 00:40 цагт түймрийг цурамд оруулсан.
Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутаг “Уулзварын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 55 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.03-ны өдрийн 17:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, орон нутгийн 45 иргэн нийт 56 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.06-ны өдрийн 09:34 цагт
Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн нутаг “Бор хайрхан” гэдэг газарт /сумын төвөөс баруун урд зүгт 30 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.04-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 30 иргэн нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2015.05.06-ны өдрийн 18:00 цагт тус тус түймрийг унтраасан.
4.Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны “Чингэлтэй”-н 15 дугаар гудамжийн 505 тоотод иргэн Т-н хашаа, жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.06-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 3 дугаар гудамжийн 2049 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.06-ны өдрийн 18:26 цагт Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “Гацуурт” ХХК-ийн том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.06-ны өдрийн 01:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 6 албан хаагч,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн “Дунд сайхан”-ы 8 дугаар гудамжийн 38 тоотод иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.06-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 21 дүгээр ангийн 6 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутагт “ДБЭХС” ТӨХК-ийн дулаан дамжуулах дэд станцын байранд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.06-ны өдрийн 15:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,
Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн задгайд эзэн нь тодорхойгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.06-ны өдрийн 17:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР