Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

2. Маламьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 3 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 8 аймгийн 15 сумын нутагт “Галзуу” өвчний 15, нийт 9 аймгийн 19 сумын нутагт 19 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан-Алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хонь 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 хонь хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд  малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг “Голын-Эх” гэдэг газар малчин Н-ийн 1 үхэр 2015.04.23-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг үхсэнийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ойхээрийн түймэр

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх багийн нутаг “Тосонгийн-Асгат” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.04-ний өдрийн 14:23 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Цагдаагийн газрын 1 албан хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.07-ны өдрийн 09:05 цагт,

Баян-Өлгий аймгийн Толбо сумын Дөрөө нуур багийн нутаг “Сухайт” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.07-ны өдрийн 16:30 цагт хүлээн авч сум, орон нутгийн 20 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 18:30 цагт тус тус бүрэн унтраасан.

4.Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 4 дуудлагатай байлаа. Үүнд:

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн 3/А дугаар гудамжийн 34 тоотод иргэн О-ын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.07-ны өдрийн 09:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаагийн 12 дугаар гудамжийн 31 тоотод 1 га орчим газрын  хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.07-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойтын дэнж гэдэг газар иргэн Б-ийн 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.07-ны өдрийн 13:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35, 63 дугаар ангийн 14 албан хаагч,

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 81 дүгээр гудамжийн 9 тоотод иргэн С-ийн байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.07-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top