Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

  1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Уснаас эрэн, хайх: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр дахь Далангийн голд хүүхэд усанд живлээ гэсэн дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай очиж Б-н /12 настай, эмэгтэй  Өмнөговь аймгийн Даланзадгад сумын  Эрдмийн гэгээ сургуулийн 6 дугаар ангийн сурагч/ цогцсыг гаргаж цагдаагийн болон эмнэлгийн байгууллагын жижүүрийн бүрэлдэхүүнд  хүлээлгэн өгсөн.  

2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 3 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 8 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 14, нийт 9 аймгийн 18 сумын нутагт 18 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан-Алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хонь 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 хонь хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд  малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг үхсэнийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;     

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Сэнт чулуу” гэдэг газар /сумаас зүүн зүгт 90 орчим км-т/ ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 26 албан хаагч, 2 автомашин, сум, орон нутгаас 21 иргэн, 1 автомашин нийт-47 хүн, 3 автомашинтай унтраахаар ажиллаж байна.    

5. Объектын гал түймэр

Орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай  байлаа. Үүнд:

Хөвсгөл аймгийн  Мөрөн  сумын Жилчиг багийн 11-р гудамжийн 17 тоотод иргэн А-н  8х12 харьцаатай палкан байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр /Уг галд  Б /2 настай, эрэгтэй/,  А /10 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/ цогцсыг байшин дотроос олж Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн/ тус тус ажиллаж унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top