Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа

Төөрсөн:
Өвөрхангай
аймгийн Өлзийт сумын Жаргалант багийн Жаргалант гэдэг газар иргэн Н /58 настай, эмэгтэй/ 2015.05.09-ний өдрийн 09:00 цагт гэрээсээ малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 13:00 цагт хүлээн авч тус сумын 6 иргэн 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Ар булгийн даваа гэдэг газар малчин О-н гэрт эсэн мэнд байхад нь олсон.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гуулин багийн нутаг “Гуулин билүүт” гэдэг газар нутагладаг иргэн Н /42 настай, эрэгтэй/, Г /37 настай, эмэгтэй/ нар аймгийн төвийн чиглэлд зорчиж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, ар гэрийн 2 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байх явцад айлд байгаа тухайгаа ар гэрийнхэндээ утсаар мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Архангай аймгийн Ихтамир сумын Хан-Өндөр багийн “Сөрт” гэдэг газар нутагладаг малчин А /50 настай, эрэгтэй/ 2015.05.08-ны өдөр малд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, ар гэрийн 4 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж 2015.05.09-ний өдрийн 19:20 цагт эсэн мэнд олсон.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн “Эрдэнэсүмбэр” гэдэг газар нутагладаг малчин Б /18 настай, эрэгтэй/ 2015.05.09-ний өдрийн 09:00 цагийн орчимд малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 18:19 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.05.10-ны өдрийн 01:50 цагт эсэн мэнд олсон.

Аврах ажиллагаа:
Баянзүрх
дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хил хамгаалах ерөнхий газрын урд талд  бие тамирын талбайн хажууд ус дүүрсэн  дулааны худагт хүн унаж нас барсан байна гэсэн дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 16:15 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О /53 настай, эмэгтэй/ худагт унаж нас барсан байсныг цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд;

Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “EVERYDAY” зочид буудлын 8 дугаар давхраас согтуу эрэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 19:34 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Э /29 настай, эрэгтэй/-г эсэн мэнд буулгаж  дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд;

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны  Булгийн 1 дүгээр гудамжийн 98 тоотод нүхэнд хүн унасан байна гэсэн дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 22:57 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /61 настай, эрэгтэй/-г гаргаж ЯТТТ-д;

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Алтан овоогийн 10 гудамжийн жалганд 62-82 УБЦ улсын дугаартай автомашин унаж 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 01:24 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /32 настай, эрэгтэй/, А /24 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж дүүргийн замын цагдаагийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.

Ус цас шаварт саатсан:
Архангай
аймгийн Ихтамир сумын Борт багийн “Хоёр даваа” гэдэг газар Завхан аймгийн төвөөс Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус /30 зорчигчтой/ замын хажуу руу гулгаж орсон гэсэн дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 10:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж зорчиж явсан иргэдийг Ихтамир сумын төвд хүргэж, иргэн Н /89 настай, эмэгтэй/ гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн.

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Бор хошуу багийн “Сангийн далай” гэдэг газар иргэн Л-н эзэмшлийн 12-36 УНҮ улсын дугаартай суудлын автомашин замын хажуу руу гулгаж орсон гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 20:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж замын хажуугаас татан гаргасан.

2. Газар хөдлөлт:

Баянхонгор аймгийн Баянцагаан сумын төвөөс баруун зүгт 32 км –т Ө.45000I00II, У.98052I00II газар зүйн солбицолд 2015.05.09-ний өдрийн 22:36:43 цагт 4.1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСТ-өөс цахим шуудангаар ирүүлсэн. Тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч ахлах дэслэгч Ц.Сонинбаяраас  тодруулахад тухайн бүс нутагт айл байхгүй  ямар нэгэн хохирол учраагүй.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн “Бага булаг” гэдэг газар Ө.49071/00//, У.102071/00// газар зүйн солбицолд 2015.05.09-ний өдрийн 01:05 цагт 3.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тус аймгийн Онцгой байдлын газраас ирүүлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батцэцэгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй.

  3. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

4. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 3 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 8 аймгийн 15 сумын нутагт “Галзуу” өвчний 15, нийт 9 аймгийн 20 сумын нутагт 19 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан-Алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хонь 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 хонь хорогдсоныг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд  малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг үхсэнийг түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-н 2 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснөөс 2015.05.08-ны өдөр 1 үхэр хоргодсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд мөн өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь  тус тус тогтоогдсон.

5. Ой, хээрийн түймэр

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг “Сэнт чулуу” гэдэг газар /сумаас зүүн зүгт 90 орчим км-т/ ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч Тус аймгийн Онцгой байдлын газраас 26 албан хаагч, 2 автомашин, сум, орон нутгаас 21 иргэн, 1 автомашин нийт-47 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.  

6. Объектын гал түймэр

Нийслэлд гал түймрийн 1, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны  Нуурын 17 дугаар гудамжийн 371 тоотод иргэн О-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 14:19 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 6 дугаар байрны дэргэд эзэнгүй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 11:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн “Үүд”-ийн 1 дүгээр гудамжийн 13 тоотод иргэн Т-н эзэмшлийн 22-80 ДГО улсын дугаартай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.09-ний өдрийн 16:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хужирт багийн 8 дугаар гудамжийн 17 тоотод иргэн М-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 04:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top