Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Эрэн хайх, аврах ажиллагаа

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг “Тээлийн-Ам” гэдэг газар суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч ажиллаж нийт 17 хүнтэй зорчиж явсан 6 тээврийн хэрэгсэл тухайн орчимд цасанд суусан байсныг татан гаргасан.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт цас орж, цасан шуурга шуурсны улмаас тус сумын Бүрдэнэ багийн нутаг “Хангинуурын даваа” гэдэг газар авто замын зорчих хэсгийн нөхцөл байдал хүндэрч тээврийн хэрэгсэл цасанд боогдсон тухай дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 7 иргэн нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр зорчих хэсгийн цасыг цэвэрлэж, нийт 180 хүнтэй зорчиж явсан 61 тээврийн хэрэгслийн зорчих нөхцөл бололцоог бүрдүүлсэн.

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 29 дүгээр байрны 2 дугаар давхрын 222 тоотын цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 17:23 цагт хүлээн авч Аврах ангийн 5 албан хаагч ажиллаж, иргэн А /42 настай, эрэгтэй/ нь үсэрч амиа хорлохыг завдаж байсныг аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтэст эсэн мэнд хүлээлгэн өгсөн.

2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:  1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 8 аймгийн 15 сумын нутагт “Галзуу” өвчний 15, нийт 8 аймгийн 16 сумын нутагт 16 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

       Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд  малчин Б-н 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

      Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-н 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

      Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин багийн нутаг ”Цагаан гарам” гэдэг газар малчин Т-н 1 үхэр 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-н хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

       Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-н хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-н хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-н 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-н 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

       Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;     

       Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-н 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

 4. Ой, хээрийн түймэр

       Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 39 албан хаагч, орон нутгийн 53 иргэн нийт 92 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

       Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн нутаг “Нүхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 02:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 36 иргэн нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.

       Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг “Хусны халх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 12 иргэн нийт 36 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:50 цагт түймрийг цурамд оруулсан.

       Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг “Хөндлөнгийн гол” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 14:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 2 иргэн нийт 14 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 20:13 цагт түймрийг унтраасан.

       Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн нутаг “Зуун модны-Их дуран” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 19:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 14 иргэн нийт 26 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 23:30 цагт түймрийг унтраасан.

5. Объектын гал түймэр

Орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн задгайд эзэн нь тодорхойгүй 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 09:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 17 дугаар ангийн 8 албан хаагч,

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн “Цагаан чулуут”-ын 1 дүгээр гудамжийн 57 тоотод иргэн Н-н 3 амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 19:13 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Манхан багийн нутаг “Овоот хороо” гэдэг газар иргэн М-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 01:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч ажиллаж тус тус унтраасан.

 ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top