1. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 3 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 3, 1 аймгийн 2 сумын нутагт “Боом” өвчний 2, 8 аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 14, нийт 9 аймгийн 16 сумын нутагт 18 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан-Алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хонь 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 хонь хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 52 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн цэргийн 18 албан хаагч, орон нутгийн 78 иргэн, нийт 172 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн нутаг “Нүхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 02:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 36 иргэн, нийт 48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.11-ний өдрийн мөн өдрийн 04:30 цагт цурамд оруулсан.
Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутаг “Хусны халх” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.10-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 36 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.11-ний өдрийн 13:50 цагт,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Ширээ нуруу”-ны баруун талаас хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 04:12 цагт тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 25 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 30 гаруй га орчим тариалангийн талбай шатсаныг 06:16 цагт тус тус бүрэн унтраасан.
4. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 5 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 14 дүгээр гудамжийн 9 тоотод иргэн Б-ийн байшин, хураалттай гэр, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 14:18 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 36 дугаар гудамжийн 1907 тоотод иргэн Э-ийн хашаа, байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 18:26 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын 5 дугаар буудлын задгайд иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 00:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 6 дугаар байрны дэргэд эзэн нь тодорхойгүй гарааш дотор хураалттай эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 03:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 6 дугаар гудамжийн 41 тоотод иргэн М-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 10:19 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч,
Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй баг, Худгийн амны 2 дугаар гудамжийн 7 тоотод гал гарч, хүн нас барсан байна гэсэн дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 13:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 5 албан хаагч,
Завхан аймгийн Улиастай сумын Жинст баг, “Наран” зочид буудлын дэргэдэх хашаанд иргэн Б-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.0511-ний өдрийн 13:56 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 7 албан хаагч,
Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн Найрамдлын 145 дугаар гудамжийн 6 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 16:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч,
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн 8 дугаар гудамжийн 14 тоотод иргэн А-ын хашаанд хураалттай байсан гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 22:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Тээврийн хэрэгслийн осол
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Sky Resort” цанын баазын дэргэд авто зам дээр осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 06:50 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж “Hyundai Porter” загварын бага оврын автомашин замын гэрэлтүүлгийн төмөр шонг мөргөж, зорчиж явсан иргэн Г/43 настай, эрэгтэй/ хавчуулагдан гэмтсэн байсныг гарган, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Эн Ти Эм” ХХК-ийн ШТС-ын дэргэд авто зам дээр осол гарч, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 11:35 цагт хүлээн авч Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж “Hyundai Porter” загварын бага оврын автомашин замын гэрэлтүүлгийн төмөр шонг мөргөж, зорчиж явсан иргэн М/58 настай, эрэгтэй/ хавчуулагдан гэмтсэн байсныг гарган, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР