- Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн /сумын төвөөс урд зүгт 30 км зайтай/ Цагаан сайр гэдэг газраас 2015.04.17-ны өдрийн 13:00 цагийн орчим Д овогтой П /62 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад алга болсон. Дээрх хүнийг ар гэрийнхэн нь дахин хүсэлт тавьсны дагуу 2015.05.12-ны өдрийн 09:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газраас 6 албан хаагч, 1 автомашинтайгаар Их-Уул сумын Бор үзүүр гэдэг газар хүртэл нийтдээ усаар 70 км, газраар 55 км газар эрэл хийсэн. Эрэл олдоогүй. Маргааш Бор үзүүр гэдэг газраас Зүлэгт гэдэг газар хүртэл эрэл хийнэ.
Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “ Бүгийн хэв” гэдэг газарт хаваржиж байгаа иргэн Д-н эхнэр Б /25 настай, эмэгтэй/ 2 сартай хүүхэдтэй, 2015.05.11-ний өглөө 10:00 цагийн орчим гэрээсээ ус авахаар гараад алга болсон одоо болтол сураг байхгүй байна гэсэн мэдээллийг 2015 .05.12-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, 1 автомашинтайгаар, сумаас 60 хүн, 3 автомашин, 20 морьтой нийт-70 хүн, 4 автомашин, 20 морьтой эрэн хайж байна.
2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 3 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 3, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 5 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 7 аймгийн 14 сумын нутагт 14 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн нутаг “Цагаан-Алга” гэдэг газар малчин Б-ийн 7 хонь 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснөөс 3 хонь хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баянмөнх сумын Дулаан багийн нутаг “Дэрстий” гэдэг газар малчин З-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн нутаг “Аман-Ус” гэдэг газарт малчин Б-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Баянлиг сумын Иххалбагант багийн нутаг “Задгай” гэдэг газар малчин Э-ийн 1 ямаа 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн нутаг “Халзан-Орвог” гэдэг газар малчин Д-ийн хотонд 2015.04.27-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн нутаг “Ар тээл” гэдэг газар малчин Д-ийн 1 үхэр 2015.04.26-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.28-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 52 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн цэргийн 18 албан хаагч, орон нутгийн 78 иргэн, нийт 172 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант багийн “Ходоод” гэдэг газар /аймгаас зүүн урд зүгт 170 км, сумаас зүүн хойд зүгт 30 км/ Бугант тосгоны хойд зүгт 12 километрт ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 2 техник хэрэгсэлтэй нийт- 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 22:35 цагт түймрийг цурамд оруулж цэвэрлэгээ хийж байна. 20:15 цагаас хойш тасралтгүй бороо орж байна
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан эрэг” гэдэг / сумаас зүүн хойд зүгт 35 км, аймгийн төвөөс 350 км/газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 09:10 цагт хүлээн авч тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 69 иргэн, 4 техник хэрэгсэлтэй нийт- 81 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 23:57 цагт цурамд оруулсан.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн нутаг “Нүхт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.11-ний өдрийн 02:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 36 иргэн, 4 автомашин, нийт-48 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 04:30 цагт цурамд оруулж 2015.05.12-ны өдрийн 12:30 цагт бүрэн унтрааж сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн.
5. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 6 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороо, Их уурхайд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 05:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 11 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн 8 дугаар гудамжийн 41-3 тоотод иргэн С-н 6х3 хэмжээтэй байшингийн хана шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 13:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар хороо 32 дугаар гудамжийн 9 тоотод Э-н 4 ханатай гэр айлын гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 07:42 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг багийн Хайлаастын 27 тоот иргэн Ц-н 4х5 хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 13:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Цацал багийн 3б-16 тоотод иргэн Н-н 2х3 харьцаатай зуны амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 13:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 9 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн Дөмөг захын хашаанд харуулын 2х2 хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч,
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон баг Хорооллын хойд талд СҮА 16-72 улсын дугаартай Бонго Пронтер загварын машин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 20:03 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах багийн 17-р гудамжийн 04 тоот иргэн О-н 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 22:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
6. Техникийн холбогдолтой ослын талаар:
Ахуйн осол: Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Шарын гол” ХК-ийн Үйлдвэрийн талбайд барилгын 3 давхраас 2 хүн унасан дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтай очиход “Шарын гол” ХК-ийн Хуучин нүүрс ангилан ачих дамжлагын барилгын 4 давхраас барилгын ажил гүйцэтгэж байсан гэрээт ажилтан Ж /Дархан-Уул аймгийн Шарын гол сумын харьяат 23 настай эрэгтэй/, Б /Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын харьяат 20 настай эрэгтэй/ нар унаж иргэн Ж бетонд дарагдан газар дээрээ нас барсан байсныг гаргаж Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд өгч, иргэн Б хүнд гэмтсэн байсныг Шарын гол сумын эмнэлэгт хүргэж өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР