1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Сураггүй болсон:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн /сумын төвөөс урд зүгт 30 км зайтай/ Цагаан сайр гэдэг газраас 2015.04.17-ны өдрийн 13:00 цагийн орчим Д овогтой П /62 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад алга болсон. Дээрх хүнийг ар гэрийнхэн нь дахин хүсэлт тавьсны дагуу 2015.05.12-ны өдрийн 09:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1, завь, 1 автомашинтайгаар, орон нутгийн 6 иргэн, 2 автомашинтайгаар, нийт 11 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “ Бүгийн хэв” гэдэг газарт хаваржиж байгаа иргэн Д-н эхнэр Б /25 настай, эмэгтэй/ 2 сартай хүүхэдтэй, 2015.05.11-ний өглөө 10:00 цагийн орчим гэрээсээ ус авахаар гараад алга болсон одоо болтол сураг байхгүй байна гэсэн мэдээллийг 2015 .05.12-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 автомашинтайгаар, орон нутгийн 60 иргэн, 3 автомашин, 20 морьтой нийт-70 хүн, 4 техник хэрэгсэлтэй, 20 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.05.13-ны өдрийн 08:41 цагт Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Буцалдаг” гэдэг газар иргэн Б-н гэрээс эсэн мэнд олсон.
2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн нутаг “Зүүн дамбаев” гэдэг газар нутагладаг иргэн Н /29 настай, эрэгтэй/ нь 2015.04.21-ний өдөр аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхэд 2015.04.26-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчин болох нь тогтоогдсон. Тус сумын Засаг даргын 2015.04.24-ний өдрийн А/28 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг өвчний” 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 5 аймгийн 9 сумын нутагт “Галзуу” өвчний 9, нийт 7 аймгийн 13 сумын нутагт 13 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-н 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн тестээр оношлоход гоц халдварт “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон. Шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь:
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 52 албан хаагч, 5 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Хилийн цэргийн 18 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 78 иргэн, 5 автомашин, нийт 172 хүн, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Төв аймгийн Баян сумын Өгөөмөр багийн “Зүлэгт” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.13-ны өдрийн 15:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, нийслэлийн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 50 иргэн, 6 автомашинтайгаар; нийт 72 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 18:18 цагт;
Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант багийн “Ходоод” гэдэг газар /аймгаас зүүн урд зүгт 170 км, сумаас зүүн хойд зүгт 30 км/ Бугант тосгоны хойд зүгт 12 километрт ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 24 иргэн, 2 техник хэрэгсэлтэй нийт- 36 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.13-ны өдрийн 16:50 цагт;
Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн нутаг “Улаан эрэг” гэдэг / сумаас зүүн хойд зүгт 35 км, аймгийн төвөөс 350 км/газарт ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 2015.05.12-ны өдрийн 09:10 цагт хүлээн авч тус аймгийн аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 69 иргэн, 4 техник хэрэгсэлтэй нийт- 81 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.13-ны өдрийн 14:27 цагт тус тус унтраасан.
5. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Морингийн 0 дүгээр гудамжийн 4 тоотод иргэн Т-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.13-ны өдрийн 11:43 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Зүүн Алтан-Өлгийн 1 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Э-н байшин, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.13-ны өдрийн 16:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Да хүрээ трейд ХХК-ийн хашаанд “Завхан гол” цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.13-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Зүүн Алтан-Өлгийн 7 дугаар гудамжийн 152 тоотод иргэн Б-н хашаанд хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.13-ны өдрийн 20:22 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжийн 7 тоотод иргэн Н-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.13-ны өдрийн 07:37 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 54 дүгээр ангийн 6 албан хаагч;
Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн 4 дүгээр байрны суурийн давхарт үйл ажиллагаа явуулдаг иргэн Б-н мужааны төв шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.13-ны өдрийн 08:16 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч;
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн 4 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн П-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.13-ны өдрийн 09:21 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 5 албан хаагч;
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 2 дугаар гудамжийн 5 тоотод иргэн У-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.13-ны өдрийн 19:36 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 59 дүгээр ангийн 5 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР