1. Эрэн хайх, аврах ажиллагаа:
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн нутаг “Цагаан сайр” гэдэг газар 2015.04.17-ны өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон иргэн П /62 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 2015.04.20-ны өдрөөс зогсоосон байсан боловч дахин зохион байгуулах тухай хүсэлтийг 2015.05.12-ны өдрийн 09:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, 1 завь, орон нутгийн 6 иргэн, 2 автомашин, нийт 11 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 2015.05.14-ний өдрөөс ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн зогсоосон.
Ховд аймгийн Буянт сумын Харцохио багийн нутаг “Хөх дэрс” гэдэг газар иргэн А /17 настай, эрэгтэй/, Б /13 настай, эрэгтэй/ нар нь 2015.05.13-ны өдрийн 12:00 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.05.14-ний өдрийн 06:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:05 цагт гэрээс нь 35 км зайтай газраас эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин:
Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Хоршой толгой” гэдэг газар нутагладаг иргэн Э /19 настай, эрэгтэй/ нь 2015.05.07-ны өдөр сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхээр 2015.05.10-ны өдөр хүргүүлсэн. Шинжилгээний хариу гараагүй байна.
3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 6 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, нийт 7 аймгийн 13 сумын нутагт 14 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-н 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-н 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-н 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-н хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-н хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-н 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-н 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-н хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-н 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 51 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 18 албан хаагч, орон нутгийн 88 иргэн нийт 181 хүн, 16 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн нутаг “Төхөмийн булаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.14-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 албан хаагч, орон нутгийн 8 иргэн нийт 24 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, мөн өдрийн 15:50 цагт түймрийг унтраасан.
5. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 1 орон нутагт гал түймрийн 2 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны “Хужир булан”-гийн 78 дугаар гудамжийн 2253 тоотод иргэн Ө-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.14-ний өдрийн 10:11 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 5 албан хаагч,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Малчид” хорооны 12Б тоотод иргэн Ж-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.14-ний өдрийн 12:42 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 32 дугаар ангийн 8 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах багийн нутаг “Гурван толгой” гэдэг газар малчин Ю-н малын бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.14-ний өдрийн 17:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, орон нутгийн 7 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.
6.Тээврийн хэрэгслийн осол:
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг “Уран тогоо” гэдэг газар авто замын зорчих хэсэгт 5 хүнтэй зорчиж явсан суудлын автомашин онхолдож, хүн гэмтсэн тухай дуудлагыг 2015.05.14-ний өдрийн 08:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж, иргэн Ч /70 настай, эмэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/, А /24 настай, эрэгтэй/, М /7 настай, эмэгтэй/, Т /6 настай, эрэгтэй/ нар гэмтсэн байсныг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР