1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “UB-2” амралтын газрын урд талын “Тэрэлж” голд 1 эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 4 албан хаагч, нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 2 автомашинтайгаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, иргэн Ц/20 настай эрэгтэй/-ийн цогцосыг гарган дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, “Бойны тохой” гэдэг газар, Орхон голд 1 эрэгтэй хүн осолдсон тухай дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 21:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж иргэн М/26 настай, эрэгтэй, Сүхбаатар сумын 5 дугаар багийн 1 дүгээр хэсгийн 58 тоотод оршин суух хаягтай/-ийн цогцосыг олж гаргасан.
2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин
Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Хоршой толгой” гэдэг газар нутагладаг иргэн Э/19 настай, эрэгтэй/ нь 2015.05.07-ны өдөр сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхээр 2015.05.10-ны өдөр хүргүүлсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан тул дахин шинжилгээг хийж байна.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 6 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан суулга” өвчний 1, нийт 8 аймгийн 16 сумын нутагт 15 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хур багийн “Их Арцтад” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 64 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 18 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 88 иргэн, 7 автомашин, 2 мотоцикл, нийт 194 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
5. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 5 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 34 дүгээр гудамжийн 9-ийн Б тоотод иргэн Д-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 11:50 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 3 дугаар гудамжийн 206 тоотод иргэн П-ийн амбаар, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 15:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, “Голден Вилл” хотхоны 83 дугаар байрны хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 15:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжийн 106 тоотод иргэн Э-ийн амбаар, хураалтай гэрийн мод шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 18:19 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Нийслэлийн Хан-уул дүүргийн 5 дугаар хороо, Нүхтийн аманд өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 18:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
6. Ахуйн холбогдолтой осол:
Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 25 дугаар байрны 5 дугаар давхарт бага насны хүүхэд тагтан дээрээ гарчихаад орж чадахгүй, унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.05.15-ны өдрийн 19:55 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр очиход 5 давхарын цонхны тавцан дээр Б /4 настай, эрэгтэй/ гарсан байсныг иргэн Л буулгасан байсныг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн цагдаа ахлах ахлагч Б-д шилжүүлсэн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР