1. Хүний гоц халдварт болон халдварт өвчин
Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Хоршой толгой” гэдэг газар нутагладаг иргэн Э/19 настай, эрэгтэй/ нь 2015.05.07-ны өдөр сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхээр 2015.05.10-ны өдөр хүргүүлсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан тул дахин шинжилгээг хийж байна.
2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 6 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан суулга” өвчний 1, нийт 8 аймгийн 16 сумын нутагт 15 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хур багийн “Их Арцтад” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 64 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашин, Хилийн 0243 дугаар ангийн 18 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 88 иргэн, 7 автомашин, 2 мотоцикл, нийт 194 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж “Сэнж чулуу” гэдэг газарт гарсан түймрийн баруун, баруун урд талыг 2015.05.16-ны өдрийн 15:00 цагийн үед цурманд оруулаж тус сумын байгаль хамгаалагч А-д цурамыг хүлээлгэн өгч Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, орон нутгийн 15 иргэнийг цурам мануулхаар үлдээж, бусад албан хаагч, ард иргэдийг түймрийн зүүн, зүүн урд талд шилжүүлэн ажиллуулаж байна. Түймрийн голомтод 01:30 цагаас бага зэргийн бороо орсон.
4. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 8, орон нутагт гал түймрийн 5 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Өгөөмөр захын урд Буйлд ХХК-ний 12х18 метрийн хэмжээтэй барилгын материалын дэлгүүрийн 2х3 метрийн хэмжээтэй галлагааны өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 08:34 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Ерөнхий боловсролын 4 дүгээр дунд сургуулийн дэргэд иргэн Э-н 1 метр хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 08:56 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын зусланд иргэн Д-н хашаанд 1.5 га газарт хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 12:36 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжид зуслангийн эцэст иргэн Ц-н хашаандаа 0.3 га газарт хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 13:39 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр: Гал унтраах, аврах 10 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 5 албан хаагч,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 8 дугаар гудамжны 16 тоотод иргэн Б-н 4х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн16:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Амины орон сууцны 3 дугаар байрны дэргэд 0.3 га газарт хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 18:43 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 1 дүгээр гудамжийн 01 тоотод иргэн Б.Авирмэдийн хашаанд 0.7 га газарт хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Жаргалантын аманд 1 га газарт хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 11:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14, 30 дугаар ангийн 19 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны 01 тоотод хүрэлцэн очиж иргэн Б-н 2х3 хэмжээтэй пин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 15:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 19-22 тоотод иргэн Э-н 3х6 хэмжээтэй төмөр граж шатаж байна гэж дуудлагыг 2015.05.06-ны өдрийн 18:11 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дугаар баг 4 дүгээр хэсэг 010 тоотод иргэн Б-н түлээний үртэс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 21:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 4 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг 2 дугаар хэсэг 47 тоотод иргэн Г-н хашаанд өтөг бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 21:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Ширээ нуруу багийн 33-06 тоотод иргэн М-н хашаанд өвсний ул 60 м2 шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 23:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 54 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
5. Ахуйн холбогдолтой осол:
Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 8 дугаар байрны 1 дүгээр орц 3 дугаар давхарын 32 тоот бага насны хүүхдээ авч гарахдаа түлхүүрээ мартаад гарсан тул хаалгыг онгойлгож өгнө үү? гэсэн дуудлагыг 2015.05.16-ны өдрийн 14:27 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай бүлгийг гаргаж хаалгыг онгойлгож өгсөн.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР