1. Аюулт үзэгдлийн талаар:
Уснаас эрэн хайх:
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн “Их булан” гэдэг газар Ховд голын усанд А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай,эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 12:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 завьтай, 1 автомашинтай, ар гэрийн 12 хүн, 2 автомашинтай, нийт 19 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Газар хөдлөлт:
Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ааргын-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 15 км-т/ Ө.91081/00//, У.49066/00// газар зүйн солбилцолд 2015.05.17-ны өдрийн 10:14 цагт 3,72 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФСТ-өөс цахим шуудангаар ирүүлсэн.
2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин
Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Хоршой толгой” гэдэг газар нутагладаг иргэн Э/19 настай, эрэгтэй/ нь 2015.05.07-ны өдөр сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхээр 2015.05.10-ны өдөр хүргүүлсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан тул дахин шинжилгээг хийж байна.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 6 аймгийн 10 сумын нутагт “Галзуу” өвчний 10, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан суулга” өвчний 1, нийт 9 аймгийн 16 сумын нутагт 15 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн төвд малчин Б-ийн 1 үхэр 2015.04.19-ний өдөр, 1 ямаа 2015.04.27-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.22, 27-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн “Улаан дэл” гэдэг газар малчин Г-ийн 1 үхэр 2015.04.24-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.25-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Дашинчилэн сумын Хараат багийн нутаг “Борогчин” гэдэг газар малчин М-ийн хотонд 2015.04.30-ны өдөр 1 дорго орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.01-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутаг “Хөндлөн” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.04.30-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хур багийн “Их Арцтад” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг булж устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 65 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 52 иргэн, 5 автомашин, 2 мотоцикл, нийт 141 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Очир хүрээ багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 26 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 15:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 36 албан хаагч, 3 автомашинтай, орон нутгийн 22 иргэн, 3 автомашинтай, нийт 58 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.05.17-ны өдрийн 19:55 цагт унтраасан.
5. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:
Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн М-н эзэмшлийн “Blue cristal” нэртэй зоогийн газар шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 14:47 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч;
Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 20 дугаар гудамжийн 420 тоотод иргэн Т-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 16:02 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч;
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 90 дугаар гудамжийн задгайд иргэн Д-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 17:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч;
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 18 дугааргудамжийн 15 тоотод иргэн Б-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.18-ны өдрийн 00:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 81 дүгээр ангийн 8 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР