1. Аюулт үзэгдлийн талаар:
Уснаас эрэн хайх:
Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 15 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 65 иргэн, 18 автомашин, нийт 80 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
2. Хүний гоц халдварт болон халдварт өвчин
Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн нутаг “Хоршой толгой” гэдэг газар нутагладаг иргэн Э/19 настай, эрэгтэй/ нь 2015.05.07-ны өдөр сум дундын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд “Боом” өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч Зооноз өвчин судлалын үндэсний төвийн лабораторид шинжлүүлэхээр 2015.05.10-ны өдөр хүргүүлсэн. Шинжилгээний хариу сөрөг гарсан тул дахин шинжилгээг хийж байна.
3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин
Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Боом” өвчний 1, 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 9 аймгийн 13 сумын нутагт 12 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-н 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-н 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-н 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Цээл сумын Сүүлбуга багийн нутаг “Хурган гозгор” гэдэг газар малчин Б-н 3, Т-н 1, Э-н 1, нийт 5 үхэр 2015.04.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.07-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;
Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-н хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-н 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-н 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-н хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-н 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-н 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхур багийн нутаг “Их-Арцат” гэдэг газар малчин Х-н 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
4. Ой, хээрийн түймэр
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 65 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 48 иргэн, 8 автомашин, 2 мотоцикл, нийт 137 хүн, 17 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байна
5. Объектын гал түймэр
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 3 дуудлагатай байлаа. Үүнд:
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутагт “Харги-Ус” ХХК-ийн бага оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.18-ны өдрийн 13:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт Төрийн ордны 2 дугаар давхарт Засгийн газрын хуралдааны зохион байгуулагчийн 8х9 метрийн хэмжээтэй албан тасалгаанд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.18-ны өдрийн 14:54 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 16 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг “Залаатын-Ам” гэдэг газар 2 га талбайн өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.18-ны өдрийн 21:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10, 14, 63 дугаар ангийн 25 албан хаагч,
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Шарга морьт”-ын задгайд иргэн О-н автомашины тавиуланд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.18-ны өдрийн 22:42 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч,
Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр багийн 7 дугаар гудамжийн 3 тоотод иргэн Д-н эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.18-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 23 дугаар ангийн 7 албан хаагч,
Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 6 дугаар гудамжийн 13 тоотод иргэн Б-н суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.18-ны өдрийн 17:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 6 албан хаагч,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт тус аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.18-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР