Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар, Гэрлэх ёслолын ордон хамтран “Дурсамж” гэр бүлийн нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын 16 шилдэг албан хаагч бөгжөө солилцож, гэр бүлийн батламжаа гардан авч, амьдралд тохиох хамгийн аз жаргалтай торгон мөчөө гэр бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө хуваалцаж, ийнхүү хуримын ёслол үйлдлээ. Хосууддаа Онцгой байдлын нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж сайн сайхныг хүсэн ерөөе.