“Эрсдэлгүй Улаанбаатар” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Нийслэлийн Засаг Даргын 2015 оны А/359 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Найзуудаа үүнийг мэдэх үү” уралдааныг зохион байгууллаа.

Уралдааны эхний шатны шалгаруулалтыг дүүргүүдийн хэмжээнд хийж, шалгарсан багууд сүүлийн шатанд өрсөлдөж аваргаа тодрууллаа.

Сургалт дадлагын гол зорилго нь цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүссэн үед өөрийгөө болон нөхдийгөө хэрхэн авран хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг дадлага олгоход оршиж байгаа юм.

Уралдаанд нийслэлийн 7 цэцэрлэгийн 140,  9 сургуулийн 72 хүүхдүүд оролцож,  11 төрлийн уралдаанд оюун ухаан, авьяас чадвараа сорьсноос   нэгдүгээр байрнд Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургууль, хоёрдугаар байранд Баянгол дүүргийн 113 дугаар сургууль, гуравдугаар байранд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулиуд орж, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр шагнуулсан байна.

9X1A0379

9X1A0381 9X1A0389 9X1A0417 9X1A0421

scroll to top