Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 40 иргэн, 3 автомашин, нийт 51 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдэл:

Баянхонгор аймгийн Баацагаан сумын Баянбулаг багийн нутаг /сумын төвөөс баруун зүгт 35 км-т/ “Дунд-Аргалантын нуруу” гэдэг газар /У-99o0300”, Ө-45o67’00”/ 2015.05.19-ний өдрийн 07:04 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тухай Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдээлсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-ээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй тухай мэдээлсэн.

3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 3 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 5 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 9 аймгийн 12 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Цээл сумын Сүүлбуга багийн нутаг “Хурган гозгор” гэдэг газар малчин Б-ийн 3, Т-ийн 1, Э-ийн 1, нийт 5 үхэр 2015.04.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.07-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Увс аймгийн Сагил сумын Боршоо багийн нутаг “Боршоон гол” гэдэг газар малчин О-ын 1 үхэр 2015.05.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхур багийн нутаг “Их-Арцат” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

4. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 65 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 16 иргэн, 2 автомашин, нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийн зүүн, зүүн урд талын хэсгийг унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн нутаг /сумаас зүүн хойд зүгт 60 км-ийн орчим/ “Усан хужирын эх” гэх газар ойн түймэр гарсан дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э-ээр ахлуулсан сум, орон нутгийн 22 иргэн, 2 техник хэрэгсэл, аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр явсан. 2015.05.20-ны өдрийн 06:00 цагт авсан мэдээгээр сум, орон нутгаас явсан иргэд сумаас 30 гаруй км-с цааш явганаар явсан, одоогоор холбоо бариагүй, аймгийн Онцгой байдлын бүлэг 05:00 цагт сумын төвд ирсэн.

5. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 5, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Нийслэлийн Баянгол дүүрэг 9 дүгээр хороо, “Нэхий плаза”-ийн дэргэд “Ти-Ти-Ай” ХХК-ийн “Эрхэс одод” барилгын материалын дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 10:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо, “Миний хайпер маркет” дэлгүүрийн дэргэд иргэн Ө-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 12:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,

Нийслэлийн Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 7 дугаар гудамжийн 13 тоотод хөрсний шар өвс, иргэн Б-ийн гэрийн шалны мод тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Жамсран уулын энгэрт 0.5 га газрын хөрсний өнжмөл өвс, хог тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:28 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Улаанбаатар буян” ХХК-ийн оршуулагын газрын дэргэд 2 га орчим талбай хамарсан хөрсний өнжмөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 21:01 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Хивсний 5 дугаар гудамжийн 23 тоотод иргэн Б-ийн гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 11:10 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

6. Техникийн холбогдолтой осол:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, “Энхтайваны гүүр”-ний баруун доор “Daewoo” загварын хүнсний бараа ачсан /25-30 тн бараатай/ ачааны шланз автомашин авто замын хажуугийн хэсэг рүү унасан тухай дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 20:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр хэргийн газрын хамгаалалтанд ажилласан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top