Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.  Эрэн хайх, аврах ажиллагаа:

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар А /15 настай, эрэгтэй/, Х /15 настай, эрэгтэй/ нар “Ховд” голын усанд осолдсон тухай дуудлагыг 2015.05.17-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, 2 завь, орон нутгийн 63 иргэн, 7 автомашин, нийт 75 хүн, 11 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

    Хүн, мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 1 аймгийн 1 сумын нутагт “Шүлхий” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 2, 1 аймгийн 1 сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний 1, 6 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6, 1 аймгийн 1 сумын нутагт “Цусан халдвар” өвчний 1, нийт 10 аймгийн 11 сумын нутагт 11 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн нутаг “Зүүн сүүж” гэдэг газар малчин М-ийн 12 үхэр 2015.05.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон тул шинжилгээний хариуг баталгаажуулахаар 2015.05.11-ний өдөр УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.05.12-ны өдрийн хариугаар “Шүлхий” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Жавхлант багийн нутаг “Мойлт” гэдэг газар малчин М-ийн 7 хонь 2015.04.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.04.10-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн нутаг “Их- Ус” гэдэг газарт малчин Г-ийн 1 хонь 2015.04.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.04.14-ний өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Цээл сумын Сүүлбуга багийн нутаг “Хурган гозгор” гэдэг газар малчин Б-ийн 3, Т-ийн 1, Э-ийн 1, нийт 5 үхэр 2015.04.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.07-ны өдрийн хариугаар “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь;

Булган аймгийн Сайхан сумын Ундрах багийн нутаг “Арзгарын зүүн-Өвөр” гэдэг газар малчин Х-ийн хотонд 2015.05.02-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжүүлэхэд 2015.05.03-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Говь-Алтай аймгийн Бигэр сумын Буудай багийн нутаг “Ханжитад” гэдэг газар малчин Ө-ийн хотонд 2015.05.07-ны өдөр 1 үнэг орж ирснийг устгаж, түргэвчилсэн оношлуураар шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь;

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн нутаг “Дунгийн тасархай” гэдэг газар малчин М-ийн 2 үхэр 2015.05.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.08-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөвийн-Ам багийн нутаг “Өвөр худаг” гэдэг газар малчин М-ийн 1 үхэр 2015.05.09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.11-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Төв аймгийн Баянжаргалан сумын Жаргалант багийн “Хүн-Овоот” гэдэг газар малчин Э-нд 2015.05.06-14-ний өдрийн хооронд 7 бог мал халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийнхур багийн нутаг “Их-Арцат” гэдэг газар малчин Х-ийн 1 үхэр 2015.05.12-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.15-ны өдрийн хариугаар “Цусан халдвар” өвчин болох нь;

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхарын-Адаг” гэдэг газар малчин Х-ийн 1 тэмээ 2015.05.04-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.05.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг “Сэнж чулуу” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 90 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.08-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 65 албан хаагч, 6 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 16 иргэн, 2 автомашин, нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр түймрийн зүүн, зүүн урд талын хэсгийг унтраахаар ажиллаж 2015.05.20-ны өдрийн 08:08 цагт цурманд оруулсан.

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн нутаг /сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км-ийн орчим/ “Ухаагын-Эх” гэдэг газар ойн түймэр гарсан дуудлагыг 2015.05.19-ний өдрийн 17:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 28 иргэн, 3 автомашинтай, нийт 41 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн нутаг “Баруун сүүл” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.05.20-ны өдрийн 16:13 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгийн 151 иргэн, 19 автомашинтай, нийт 175 хүн, 21 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.Уг түймэрт иргэн Э /32 настай, эрэгтэй/, Э /42 настай, эрэгтэй/ нар нүүр нь бага зэрэг түлэгдсэн, биеийн байдал сайн байна.

4. Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 115 дугаар гудамжийн 14 тоотод иргэн Н-н  хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.20-ны өдрийн 14:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 5 албан хаагч, 

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны “Овоот”-ын 8 дугаар гудамжийн 16 тоотод Х-н хашаанд өнжмөл өвс, амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.20-ны өдрийн 14:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн 5 албан хаагч, 

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоог”-ийн 36 дугаар гудамжийн 12 тоотод иргэн О-н амбаар, хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.20-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч,

 Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн 10 дугаар гудамжийн 4 тоотод иргэн Ц-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.05.20-ны өдрийн 13:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус  ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой осол:

Тээврийн хэрэгслийн осол: Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт авто зам дээр 36-17 УБО улсын дугаартай суудлын автомашин, 98-29 УНО улсын дугаартай ачааны автомашинтай мөргөлдөж хүн нас барсан байна гэсэн дуудлагыг 2015.05.20-ны өдрийн 15:56 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж хүнд гэмтсэн иргэн Б /64 настай, эрэгтэй/, Н /42 настай, эмэгтэй/ нарыг ГССҮТ-д, төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Д /32 настай, эрэгтэй/, Г /3 настай, эмэгтэй/ нарын цогцосыг гаргаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top