“Номин холдинг” ХХК-аас иргэдийн аюулгүй байдлыг хангах, аливаа осол гэмтэл, гал түймрийн үед иргэдийн амь насыг авран хамгаалж ажилладаг Нийслэлийн онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнд шаардлагатай бараа үйлчилгээ авах таван сая хоёр зуун мянган төгрөгийн эрхийн бичгийг Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Уламбаярт гардуулж өглөө.
Эрхийн бичгийг гардуулах үеэр менежер “Гал, усны гашуун зовлон тохиолдоход ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр тэргүүн эгнээд үүрэг гүйцэтгэдэг та бүхэнд ажлын амжилт хүсье” гэдгийг онцолж байлаа.